НЭМЭЛТ:
Дуучин Б.Амархүү өөрийн сошиал хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Сайн байцгаана уу, сайхан хаваржиж байна уу. Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ хуулийн хариуцлага хүлээсэн билээ.Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургаал, болон надад УХААРАЛ хайрласан. Би АРД ТҮМЭНДЭЭ, ҮЗЭГЧИДДЭЭ, ЭХ ОРОНДОО хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, ЗАЛУУЧУУДЫНХАА ЗӨВ АМЬДРАЛ-ын төлөө тууштай өргөх болно.Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсч байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ” хэмээн нийтэлжээ.
ДУУЧИН Б.АМАРХҮҮ СУЛЛАГДЖЭЭ
Дуучин Б.Амархүү хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, сар шинийн өмнө суллагджээ. Тэрбээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэж шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, хуулийн дагуу ялаа эдлээд гарч иржээ.
Түүний хувьд хуулийн дагуу хариуцлага хүлээж, гаргасан алдаагаа давтахгүй, залуучуудад уран бүтээлээрээ дамжуулан үлгэр дууриалал үзүүлэх болов уу гэсэн хүлээлт монголчуудад бий. Дуучин Б.Амархүү удахгүй уран бүтээлийн ажилдаа орж, нийгмийн сайн сайхны төлөө залуучууддаа уриалж, үлгэрлэж явахын тулд илүү их хичээж байгаа гэдгээ ч ойр дотнынхондоо дуулгажээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ