Үйлчилгээний газрууд бөөгнөрөл үүсгэж, ариутгал муу хийж байна | News.MN

Үйлчилгээний газрууд бөөгнөрөл үүсгэж, ариутгал муу хийж байна

Үйлчилгээний газрууд бөөгнөрөл үүсгэж, ариутгал муу хийж байна

Үйлчилгээний газрууд бөөгнөрөл үүсгэж, ариутгал муу хийж байна

Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас хатуу хөл хориог сулруулж, 100 гаруй мянган аж ахуйн нэгжийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүний дагуу хүн олноор үйлчлүүлэх томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралт газар, цайны газар, ресторан, фитнесс, гоо сайхны газрууд үүдээ нээгээд буй.  Эдгээр үйлчилгээний газруудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар НМХГ-ын  Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. 


-Хатуу хөл хориог сулруулж, өнгөрөгч долоо хоногоос аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа нээж эхэллээ. Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, түр журмыг хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 125, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 500 улсын байцаагч зөвлөн туслах хэлбэрээр хяналт шалгалтыг хийж байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнс, барааны томоохон 18 худалдааны төв, захуудаар өдөр тутам хяналт шалгалтыг хийж байгаа. Жишээлбэл, “Нарантуул”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”,  “Мишээл” худалдааны төвүүдэд 1-2 байцаагч өдөр тутам хяналт тавьж ажиллана. Бусад үйлчилгээний газруудад байцаагч нар хороо хороогоороо томилогдон хянах юм.

-Эхний өдрүүдэд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд зөвлөн тусалж ажиллана гэлээ. Хяналт шалгалтыг явцад халдвар хамгааллын дэглэмийг баримталж чадаж байна уу?

-Хяналт шалгалтыг хийх явцад халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж буй аж ахуй нэгжүүд олон байна. Гэхдээ зарим газрууд түр журмын хэрэгжилт хангалтгүй байгаа. Бид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

Тухайлбал, хүн хоорондын бөөгнөрөл үүсгэхгүйгээр нэг чиглэлийн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ёстой байтал эсрэгээрээ хүний бөөгнөрөл үүсгэж байна. Мөн тухайн үйлчилгээний газрууд хоёр цаг тутамд агааржуулалт хийж, АТМ, лифтний товчлуур, хаалга, урсдаг шатны бариул зэргийг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх бодисоор арчиж, цэвэрлэх ёстой.

Гэтэл ариутгал халдваргүйжүүлэлт шаардлага хангахгүй байна. Хамгийн гол нь тухайн байгууллага хуваарийн дагуу дотоод хяналтыг байнга тавьж байх ёстой.

-Цайны газар, рестораны хувьд ширээ, сандлынхаа тоог 50 хувь бууруулж, хүн хоорондын зайг баримтлах шаардлагатай. Гэвч бодит байдал дээр ашиг орлогоо бодоод, халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байна?

-Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд суудлынхаа тоог 50 хувиар цөөлнө. Дөрвөн хүн үйлчлүүлэхэд хоёр, хоёроор нь сөөлжилж суулгана. Зарим газрууд нь ширээний голд хаалт хийсэн байгаа. Тиймээс түр журмын дагуу иргэдэд үйлчилж, хүн хоорондын зайг барих шаардлагатай.

Иргэд ч гэсэн олон хүн үйлчлүүлж байгаа газруудаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөе. Энэ нөхцөлд мэргэжлийн байгууллагаас гадна тухайн байгууллагын дотоод хяналтыг сайн тавих хэрэгтэй.

Томоохон зах, худалдааны төвүүдийн бие засах газар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх захирамж гарсан. Гэвч одоо ч төлбөртэй үйлчилж байна. Үүнд хяналт тавьж байгаа юу?

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/997 дугаар захирамжид тухайн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд ариун цэврийн өрөөг үнэ төлбөргүй үйлчлүүлнэ гэж заасан.

Гэтэл зарим томоохон худалдааны төвүүдийн нийтийн бие засах газрууд иргэдэд бэлэн мөнгөөр төлбөртэй үйлчилсээр байна. Тухайн аж ахуй нэгжүүдэд албан шаардлага, зөвлөмж хүргүүлж үнэ төлбөргүй болгож байсан. Гэтэл дахин үнэ төлбөртэй болгочихсон байна лээ. Бид зарим газруудад зөвлөмж өгч, зөрчил дутагдлыг арилгуулах ажиллаж байгаа.

-Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эхлэхдээ заавал мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн байх шаардлагатай юу?

-Аж ахуй нэгж үйл ажиллагаагаа нээхдээ заавал тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийх ёстой гэх чиглэл өгөөгүй. Хоёр байгууллага гэрээний дагуу хийх ажил. Бүх аж ахуй нэгж зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа учраас тийм шаардлага тавих боломжгүй.

Бид эхний 14 хоног аж ахуй нэгж, үйлчилгээний газруудад зөвлөгөө өгч, хамтран ажиллана. Горимд орсны дараагаар хяналт шалгалтыг хийж, үйл ажиллагааг нь хаадаг, торгодог, болохгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээг авна. Хатуу хөл хорио сулруулсан эхний өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Efes” худалдааны төв хямдрал зарлаж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гарсан. Иймд зөрчлийг арилгуулахаар, үйл ажиллагааг нь түр зогсоосон.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-02 202.126.89.126

ГээНДЭЭ Ч БИЙ ГООНДОО Ч БИЙ ГЭГЧЭЭР АРД ИРГЭДЭД ӨӨРСДӨД НЬ ИХ УЧИР БИЙ…..

Avatar

Зочин 2021-03-02 122.201.21.88

Bitgii h*** avilgachin min !!!!

Avatar

Зочин 2021-03-02 202.9.47.17

Битгий х**

Avatar

Зочин 2021-03-02 64.119.18.99

Ням гаригт мах авах санаатай "Нарантуул-2" зах гарав. Юун зай барих! Лангуун дээр мах авч байх хооронд хажууд бүр тулж ирчихээд шахаж түлхээд шүлсээ үсчүүлээд хашгирч яриад байх юм!!! Найгүй бүдүүлэг юмаа!! Түр зайлж өгч байж тийм юмнаас хөндийрлөө шдээ!! Цувдайны тасагт ачигч маягийн нэг хар нөхөр маскгүй л арзайгаад гүйж явна!!!

Avatar

Иргэн 2021-03-02 66.181.187.202

Ёстой нөгөө Монголын хууль гурав хоног гэдэг болжээ яасан ч үнэн үг вэ ийм замбараагүй байдалд орчихоод байхад халдвар яаж буурах вэ

Avatar

Бат 2021-03-02 139.5.217.253

3-р сарын 1 хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх байсан юм. Одоо хөл хорио тогтооно гэвэл май шүү. Бид ямар тоглоом юм уу. Одоо ингээд энд тэнд гараад ихсээд эхэлбэл саяын хөл хорионы ач холбогдол үр дүн муутай болж бна.

Avatar

Зочин 2021-03-02 103.57.94.137

news.mn garchig ntree arai uuruur ugch boldogguimuu butsaaj haalgah sanaatai bdagiimuu yaadgiin

Avatar

ЗОЧИН 2021-03-02 103.26.195.149

юм л бол торгоно хаана бооно гээд төрөөс ЗГ- с иргэдийг дэмжих гэж ядаж бхад ийм балай юмнууд эсрэг ажиллад бна ЕС анхаарч өөрчилж шинэчилмээр бга.

Avatar

Зочин 2021-03-02 139.5.217.182

uhamsar muutai humuust gadaad orniig duuriaj hul horiog tsutsalval enenees iluu ur dun avchirana biz dee. ehleed humuusee niigemshuuleh heregtei.

Avatar

Зочин 2021-03-02 66.181.166.134

butsaj hul horiulah gj bga ym

Avatar

Зочин 2021-03-02 202.126.88.70

Замбараагаа алдсан байна лээ дээ.

Avatar

Зочин 2021-03-02 103.57.94.137

za yahavee yahav

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж