“Хар алт”-ны хараат байдлаас ангижрах Хятадын зорилт | News.MN

“Хар алт”-ны хараат байдлаас ангижрах Хятадын зорилт

“Хар алт”-ны хараат байдлаас ангижрах Хятадын зорилт

“Хар алт”-ны хараат байдлаас ангижрах Хятадын зорилт

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны есдүгээр сарын 22-нд НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ “Хятад улс 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй орон болно” гэж амалсан. Энэ ч утгаар өнгөрсөн 2020 онд урд хөрш нүүрсний хэрэглээгээ бууруулав. Гэвч дээрх зорилгодоо хүрэхийн тулд илүү шийдвэртэй хатуу арга хэмжээ авах шаардлага тулгарч байгаа ажээ.

Хятадад ирэх долоо хоногт хууль тогтоох байгууллагуудын уулзалт эхлэх бөгөөд түүн дээр танилцуулах таван жилийн бодлогын төлөвлөгөөндөө хүлэмжийн хийгүй болох бодлогынхоо дэлгэрэнгүй мэдээллийг тусгаж магадгүй байгаа аж. Бид энэ удаад “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Хятадын нүүрсний хэрэглээ, эрэлт, нийлүүлэлтийн талаар онцоллоо.

Хятадын Үндэсний статистикийн товчооноос Ням гариг (2021.02.28)-т мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын нийт эрчим хүчний 56.8%-ийг нүүрсний хэрэглээ эзэлж, 2019 оныхоос 0.9 хувиар буурчээ. Энэ нь Хятадын засгийн газарт 2020 онд нүүрсний эзлэх хувийг 57.5% орчим болгон бууруулах зорилтоо биелүүлэх боломж олгосон байна. Гэвч 2020 онд эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийнхээс 2.2%-иар өсч, нүүрсний нийт хэрэглээ 0.6% -иар тэлжээ. SXCoal мэдээлэхдээ, Хятадын эрчим хүчний үүсвэрт нүүрсний эзлэх хувь өнгөрсөн онд 57 хувь болон буурч, 58 хувь болгох зорилтоо давуулан биелүүлснийг тэмдэглэв.

Бээжин, Тяньжинь болон ойролцоох 26 хотод 2500 айл өрх нүүрснээс өөр эрчим хүчний эх үүсвэрт шилжсэн байна. Үүнтэй холбоотойгоор нүүрсний хэрэглээ 50-60 сая тонноор буурчээ. Шатах түлшнээс бусад төрлийн эх үүсвэрийн эзлэх хувьд 2017 онд 13.8 хувь байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 15.8 хувь болж өсчээ. Энэ хугацаанд нүүрсний цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь 49.8 болон буурч, анх удаа 50 хувиас доош түвшинд хүрчээ.

БНХАУ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дотоодын нүүрсээ ашиглах бодлого баримталж байгаагаас шалтгаалан тус улсын эрчим хүчний нүүрсний импорт цаашид жил бүр багасах төлөвтэй байна.

Хятадын нүүрсний уурхай болон угаах үйлдвэрүүдийн ашиг 2020 онд жилийн дүнгээр 21 хувиар буурч, 222.2 тэрбум юань болсон талаар тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээлжээ. Нүүрсний уурхай болон угаах үйлдвэрүүдийн гол бизнесийн орлого 2019 онтой харьцуулахад 8.2 хувиар буурч, хоёр их наяд юань болсон байна. Тус улсын уул уурхайн салбарын нийт ашиг 355 тэрбум юань болсон нь жилийн дүнгээр 31 хувиар буурсан үзүүлэлт аж.

Хятадын аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны орлого 2020 онд жилийн дүнгээр 0.8 хувиар өсч, 106.1 их наяд юаньд хүрсэн байна. Үүнээс уул уурхайн компаниудын бизнесийн орлого өнгөрсөн онд 2019 оныхоос 8.2 хувиар буурч, 3.88 их наяд юань болжээ. Хятадын статистикийн товчооноос мэдээлснээр, тус улсын уул уурхайн салбарын үйл ажиллагааны нийт зардал 2.8 их наяд юань болж багассан байна.

Урд хөршид коксжих нүүрсний нөөц өсч, үнэ нь буурч байгаа аж. SXCoal-ийн санал асуулгад хамрагдсан уурхайнуудын агуулах дахь коксжих нүүрсний нөөц хоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар өмнөх долоо хоногийн дүнгээс 131.9 мянган тонноор өсч, 1.21 сая тоннд хүрчээ.

Шаньси мужид хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ Сар шинийн баярын өмнөх үеийн дүнгээс 50 юаниар буурсан байна. Харин Ганцмод боомт дахь Монголын угаасан коксжих нүүрсний үнэ 100-140 юаниар буурч, тонн нь 1700-1750 юань болжээ.

Хятадын төрийн өмчит “Fujian Guohang Ocean Shipping” компани ОХУ-ын “Элга Коул” компанитай нүүрс экспортлох хамтарсан үйлдвэр байгуулах гэрээ байгуулсан байна. Тус гэрээний дагуу Оросын нүүрсний импортыг 30 сая тонноор нэмэгдүүлж, ОХУ-аас Хятад руу экспортлож буй нүүрсний нийт хэмжээг 33 сая тонноос бараг хоёр дахин өсгөх төлөвтэй байгаа аж.

Хятадын нүүрсний тээврийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Жао Жиангуо “Цар тахлын дараа гангийн үйлдвэрлэл болон дотоодын эдийн засаг сэргэж, хэвийн байдалдаа орсон тул нүүрс авах бүтцэд зарим өөрчлөлт орно” гэж ярьжээ.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ТОМ БОЛОМЖ  

Австрали зэрэг том ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг царцааж, хойд хөршүүддээ найр тавьж буй Хятад улс хараат байдлаа бууруулж, сонголтоо төрөлжүүлэх нь Монгол, ОХУ-д эдийн засгийн томоохон боломж. Хятад, Австралийн харилцаа муудсанаар хоёр талын нүүрсний худалдаа муудсан. Монгол Улс коксжих нүүрсний хамгийн ойр бөгөөд том эх үүсвэр болохыг "Globaltimes"-т мэдээлжээ.

Манай улс 2021 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч зарим шинжээчид энэ төлөвлөгөөндөө хүрэх боломжгүйг хэлж буй юм. Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж байгаа нэг хүчин зүйл нь Хятад-Европын ачааны галт тэрэг бүс нутгийн худалдааны тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэж буй явдал. Гэхдээ манай улсын нүүрсний экспортын өрсөлдөх чадвар нэмэгдэх бодит боломж бийг шинжээчид онцолж байна. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тавьж буй төмөр замын бүтээн байгуулалт эрчтэй урагшилж, эхний хэсэг нь 2021 онд дуусах хүлээлттэй байгаа билээ. Тус хэсэг ашиглалтад орсноор жил бүр 30 гаруй сая тонн коксжих нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоо бий.

Түүнчлэн хоёр талын Жянсү муж Ляньюнган дахь нүүрсний боомт худалдааны тарифаа бууруулснаар манай улс Хятадын нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа ахиулах төлөв ажиглагдаж байгаа аж.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 21-ний өдрүүдэд хэвийн, тогтвортой үргэлжлэв. Тухайлбал, экспортын гол түүхий эд болох нүүрсний экспорт 3.8 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 42.9 хувиар өсчээ. Гэвч сар шинийн баярын үеэр БНХАУ-ын дотоодын нүүрсний уурхайнууд амралтгүй ажилласнаар нийлүүлэлт өссөн бөгөөд Ганцмод боомт дахь агуулахуудын нөөц нэмэгдэн, коксжих нүүрсний үнэ буурсан талаар SXCoal мэдээлжээ.

Эх сурвалж: MINING, XINHUA, GLOBALTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-02 192.82.76.43

Женко монголын нуурсийг хог болгоод ханахгуй дээр нь хэнд ч хэрэггуй зам тавьж биднийг хорлрж байна

Avatar

Зочин 2021-03-02 107.127.39.29

Одоо өнгөрсөөн…яг сайхан мөнгө хийдэг алтан боломжоо Монгол ялна аа-д алдчихсан одоо ахиж ийм сайхан боломж хэзээ ч гарч ирэхгүй….женког буудаж алаад ч нэмэргүй

Avatar

уурхайчин 2021-03-02 139.5.218.112

Нүүрс хэзээч шороо болохгүй, 108 элемент бүгд бна. Одоо угаагаад цэвэрлээд сортлоод баяжуулаад Япон гаргая

Avatar

Зочин 2021-03-02 107.127.39.29

Таа өөрөө өөрийнхөө мөнгөөр нэг цуваа баяжуулж сайжруулсан нүүрс аваад Япон руу гаргаж зарах гээд нэг үзээд алдвал яасан юм?

Avatar

Zochin 2021-03-02 59.153.85.119

Beejin bolon Tianjin oiroltsooh 26 hotyn 2500 ail orh 50-60 saya ton nuurs hergeldeg bsn yum uu ? Bichsen yumaa ehleed mergejliin humuust unshuulj hyanuulmaar yum

Avatar

Зочин 2021-03-02 202.179.24.248

НҮҮРС НҮҮРС ӨӨРСДӨӨ БОЛОВСРУУЛААД ГАН ЗАРАХГҮЙ ЮУ.

Avatar

Иргэн 2021-03-02 64.119.26.59

Төмөр замаа эртхэн тавих байсан юм …!!!

Avatar

Zochin 2021-03-02 66.181.169.122

Har alt gedgeer nuursiig bish neftiig nerledeg shuu

Avatar

Зочин 2021-03-02 150.129.143.72

Монголын нүүрсийг хямд авах гэсэн санаа байна. Эсвэл нүүрсний ордуудыг хувьчилж авах гэсэн хүмүүсийн явуулга б. Шууд шатаахаа больсонч химийн үйлдвэрлэлд зөндөө хэрэглэнэ. Манайхан харин боловсруулалтаа ахиулах хэрэгтэй дээ. Хятадаас гадна Энэтхэг 100 жил хэрэглэнэ.

Avatar

Зочин 2021-03-02 107.127.39.29

Энэтхэг хүртэл зөөх гэж өчнөөн удаа ачиж буулгасан алтны үнэтэй нүүрсийг чинь хэн сонирхох юм….

Avatar

Зочин 2021-03-02 202.9.46.252

Бид асар их боломжоо алдсан. Одоо ч алдаж байгаа. Хэдхэн жилийн дараа манай нүүрс шороо блохтой зэрэгцэн төмөр замтай боно. Ингэж л ажиллаж байгаа шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж