Дэлхийн хамгийн өндөр зочид буудал баригдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн өндөр зочид буудал баригдаж байна

Зочид буудлын бизнес дагнан эрхлэгч “Ritz-Carlton” компани Хонконг хотноо дэлхийн хамгийн өндөр зочид буудлыг барьж ирэх онд зочдоо хүлээн авахад бэлтгэж байна.
Уг зочид буудал 118 давхар ба 102-118 давхарт нь олон улсын худалдааны төв байрлах гэнэ. Харин люкс зэрэглэлийн 312 өрөөтэй бөгөөд уг өрөөнүүдийн дотоод засал, тохижилт нь өмнө байгаагүй тансаг зэрэглэлээр хийгдсэн хэмээн уг компанийн хэвлэлийн төлөөлөгч танилцуулсан байна.
Мөн энэхүү гайхамшигт зочид буудлын бүх зүйл нь орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон ба зочдын тав тухыг дээд зэргээр хангах бүх үйлчилгээг цогц багтаахаар төлөвлөөд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж