Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч | News.MN

Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч

76:1

Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч

Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон Т.Аубакир гишүүнийг  онцолж байна. Түүний хувьд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, хууль тогтоогч дундаа шинэ хүн.

Харин Т.Аубакир нь газар тариалангийн салбарт 20  гаруй жил ажиллласан туршлагатай тариаланч. Түүний аав Тилеухан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул ч Сэлэнгэ аймгийг зорин насаараа улаанбуудай тариалжээ. Тиймдээ ч  Т.Аубакир ааваасаа газар тариалангийн ажлыг өвлөж "Тариан цацал" ХХК-ийг хариуцсан.  "Тариан цацал” ХХК нь 1996 оноос хойш газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, нийт талбайн 80 хувьд улаанбуудайг тарьж ирсэн. Өдгөө агротехникийн хөгжлийг дагаж, рапс буюу тосны ургамлыг сэлгээндээ тариалж эхэлжээ.

 2020 онд түүний компани Улсын аварга тариаланч хамт олноор  шалгарч байв.

Сэлэнгэд төрж, өссөн тэрбээр 1992 онд  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, 2000 онд “Отгонтэнгэр” дээд сургуулийг олон улсын эрхзүйч мэргэжлээр төгссөн ч  намтараас нь харвал мэргэжлээрээ огт ажиллаагүй аж.  Ажил, амьдралын гараагаа 2000 онд Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-иас эхэлж,  таван жил захирлаар нь ажилласан байна. Дараа нь өөрийн “Тариан цацал” компаниа хариуцаж, 2015 он хүртэл ажиллаж байгаад төрд орж, Гаалийн ерөнхий  газарт Дотоод аудит, мониторин-гийн газрын даргаар нэг жил ажиллажээ. Харин дараа нь Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар 2017-2019 онуудад ажилласан.

Т. Аубакир  МАН-ын гишүүнээр  нэлээд эрт элсэж, 2008-2015 он хүртэл Баян-Өлгийн аймгийн НАМЗХ-г даргалсан. 2016 онд түүнийг  Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэрийг нь  дэвшүүлж, намын Удирдах зөвлөл нь дэмжсэн.  Гэвч АТГ-аас ирүүлсэн тайлбараар Т.Аубакир нь хувьдаа компанитай байсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэх анхааруулгыг өгсөн нь буцаах шалтгаан болж байлаа. Ингээд түүний оронд Ж.Сауле тус яамны дэд сайд болсон.

Харин 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад  Т.Аубакир шилэгдэж, Ж.Сауле гологдсон.

Т.Аубакир УИХ-ын гишүүн асан Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд. Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд. Тиймдээ ч өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд "битүү морь" байв. Намын Бага хурал дээр  нэр нь гэнэт орж  ирсэнд Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Сауле ихэд уурссан. Учир нь Баян-Өлгий аймгийн МАН-аас Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Ж.Саулег УИХ-д нэр дэвшүүлэхээр дэмжиж байжээ. Гэтэл намын Бага хурлаар УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Баян-Өлгийн Засаг дарга  нар хуйвалдаж, Ж.Саулегийн нэрийг хасуулж, Т.Аубакирыг нэр дэвшүүлсэн байна. Энэ талаар тухай үед Ж.Сауле хэвлэлүүдээр  өгсөн ярилцлагадаа “ …Х.Баделхан, Г.Солтан, А.Гылымхан, Т.Аубакир нар МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзаж “Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо Ж.Саулег хүлээж авахгүй. Т.Аубакирыг хүлээж авна” гэсэн утга бүхий тамга, тэмдэгтэй албан бичгийг өгсөн юм байна лээ. Бөөнөөрөө нэг хүний талаар ярихаар намын дарга итгэнэ биз дээ. Ингээд л намайг сольсон юм байна лээ. “Т.Аубакир нь Казахстанд байж байгаад сонгууль дөхөнгүүт хүрч ирсэн. Үрийн будааны асуудлаар хэрэгт холбогдож хэргээ хаалгаж байсан” гэж ярьжээ.

Ийн адармаатай УИХ-д  нэр дэвшсэн Т.Аубакир ямартай ч Баян-Өлгийчүүдийн итгэлийг хүлээж парламентад орж ирсэн. Түүнийг өдгөө улстөрчийнх нь хувьд үнэлж, дүгнэхэд эртэднэ. УИХ-ын гишүүн Т.Аубакир  УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүртэй зууралдаад байдаггүй  ч хөдөө аж ахуйтай холбоотой аливаа асуудалд  дуугүй өнгөрнө гэж үгүй. 20 гаруй жил энэ салбарт ажилласны хувьд ингэх нь аргагүй.

Газар тарилангийн салбарын хүн учраас түүнийг Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ахлагчаар томилсон. Түүнчлэн  Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийн ажлын хэсгийг Т.Аубакир гишүүн ахалж буй. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Энэ хүрээнд дээрх ажлын хэсгийг байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир хоёр хуулийн төслийг бусад гишүүний хамт өргөн мэдүүлсэн. Тодруулбал, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг мөн Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьсан. Гэхдээ  дээрх хоёр хуулийг хэлэлцээгүй намрын чуулган завсарласан.

УИХ-ын гишүүн Т.Аубакир 2021 оны төсвийн тухай хуульд Баян-Өлгий аймагт хүүхдийн ордонтой болох асуудалд онцгойлон анхаарч төсөвт суулгуулжээ. Улсын хэмжээнд зөвхөн Баян-Өлгий аймагт хүүхдийн ордон байдаггүй. 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймагт нийт 49 төсөл хэрэгжих ба хөрөнгө оруулалтын хэмжээ 40,072 тэрбум төгрөг байна.

Тэрбээр УИХ-ын гурван байнгын хороо, хоёр дэд хорооны гишүүнээр харъяалагддаг.  Т.Аубакир Баян-Өлгий аймгийн залуучуудын элч юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИРЫН НАМТАР:

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

  • 1992 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 10 жилийн дунд сургууль
  • 2000 “Отгонтэнгэр” дээд сургууль   Бакалавр  Олон улсын эрх зүйч

 АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  •         2000-2005-Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ тариа” ХХК-ийн захирал
  •         2006-2015 -“Тариан цацал” ХХК-ийн захирал
  •         2015-2016- Гаалийн ерөнхий газар Дотоод аудит, мониторин-гийн газрын дарга
  •          2017-2019 -Гаалийн ерөнхий газар Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч дарга
  •          2008-2015-Баян-Өлгий аймаг  НАМЗХ-ны дарга
  •          2020 – Монгол Улсын Их Хурлын гишүүнээр

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хараагүй юм байна 2021-03-02 66.181.180.254

Ийм нөхөр 76 д бас байнаа

Avatar

Найрамдлынхан 2021-03-02 202.179.21.231

Наадах чинь бишээ аав нь Тлёйхан гэж нутаг орондоо танигдсан мундаг ажилсаг хүн байдгийн.Наадах чинь зүгээр хааяа жолоочийг нь хийдэг байсымаа.Андуураад бна нөхдөө.Хаа хаа хаа шал худлаа бүр инээд хүрчлээ

Avatar

Зочин 2021-03-02 202.9.46.141

Майр царайлаг залуу , монголоор хэр ярьдаг бол?

Avatar

Зочин 2021-03-02 43.228.130.24

Тариа тарьдаг байсан хүн Гаалийн Ерөнхий Газрын газрын дарга айн. Сраз майор гэдэг шиг юм болжээ. Төрийн албанд орохдоо ядаж мэргэжилтэнээс эхэлдэггүй юм байх даа. Овоо татаастай гар юм. Одоо татаж гаргасан ах нартаа төлбөрөө төлөх гээд оролцсон хуулийн төсөл, Асгатын ордын ажил дээр хор найруулж өгнө дөө.

Avatar

Bold 2021-03-02 192.82.76.43

Арвин зоостой л доо. Аав Телухан нь Цагаан нуурын САА тарж бутарахад авсан . Дараа нь тэр газруудаа Шунхлайн Батэрдэнэ мэтийн гаруудад тэрбум тэрбумаар зарсан .

Avatar

Зочин 2021-03-02 202.21.113.238

Монголоор ярьдиймуу

Avatar

Монгол хүү 2021-03-02 103.206.195.230

МОНГОЛЫН ТӨР ХҮНИЙГ БЭЛДЭЖ БАЙЖ ГАРГАХДАА МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, ТУРШЛАГА ДЭЭР ТУЛГУУРЛАДАГ БАЙСАН ТӨР ДЭЭДЛЭХ УЛАМЖЛАЛЫГ ОДОО ХЭРЭГСЭХГҮЙ БАЙГАА НЬ ТӨР МӨХӨХИЙН ЦОНДОН ШҮҮ… ЭРТХЭНЭЭС БИД ХҮЛЭГИЙГ УНАГАНААС НЬ ХҮНИЙГ БАГААС НЬ ГЭДЭГ ЭЦЭГ ӨВГӨДИЙН СУРГААЛИА ДАГАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТӨР ҮНДСЭНДЭЭ ЯЛЗАРЧ ЭХЛЭЭД 30 ГАРУЙ ЖИЛ БОЛЧИХООД БАЙНА ШҮҮ…

Avatar

gerlee 2021-03-02 202.55.191.205

hudulmurch zaluu bn ajliin undur amjilt husey

Avatar

Зочин 2021-03-02 71.196.204.28

Залуу хүн бна. Сайн суралцах хэрэгтэй. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-03-02 202.126.89.199

50

Avatar

зочин 2021-03-02 202.179.27.174

Казахстаны хүн Нурсултаны засгийн газартаа л ажилламаар юм. Зайлуул сандал олдоогүй Монгол руу гүйж ирж, гүишүүний суудал бөглөсөн ах нар нь арайхийж татаж гаргажээ.Монголын төрийг какахууд хамаатан саднаараа барилцаж байх шив

Avatar

Зочин 2021-03-02 202.9.46.141

Тэнэгтмой

Avatar

Зочин 2021-03-02 64.119.20.224

Ёстой хараагүй нөхөр бх чинь. Ийм их хурлын гишүүн байдаг юм бна.

Avatar

Сара 2021-03-02 59.153.115.249

Казакстаны иргэн хүн.

Avatar

zochin 2021-03-02 202.70.47.186

харах царайны луйварчин ..да бна ш дээ. рапс тарьж байгаа хүн бол эх оронч хүн биш зайл стан руугаа

Avatar

Зочин 2021-03-02 64.119.19.154

Chi hujaarugaa z**l

Avatar

Зочин 2021-03-02 203.98.77.101

ХУУЧИН ЦАГТ МАЛ ДАГАВАЛ АМ ТОСДОНО ГЭДЭГ БАЙЖ. ОДОО ЦАГТ ЛАМ ДАГАВАЛ АРЦАНД УТУУЛНА НАМ ДАГАВАЛ "САНДАЛ" ОЛДОНО ГЭДЭГ БОЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ

Avatar

ХАР 2021-03-02 139.5.216.122

КАЗАХСТАН РУУ ЯВЧИНА ДАА.

Avatar

Иргэн 2021-03-02 49.0.142.6

Рапс тарих нь муу биш ээлжлэн тарилтын системээ мөрдөх нь гол. Нэг таримлыг олон жил тарьвал ялгаагүй

Avatar

Зочин 2021-03-02 124.158.107.35

газар тариалан эрхэлж байж хажууд нь гаалийн газрын дарга ч гэх шиг монголын солиорол

Avatar

Хасаг 2021-03-02 66.181.191.24

Энэ хасгийг магтан дуулах ямар хэрэг байна. Танай хэдэн авгай нарт мэдээ олдоггүй юм уу

Avatar

Зочин 2021-03-02 122.201.23.84

Рабс тарихыг ОХУ-д хуулиар хориглосон байдаг. Яагаад гэвэл равс тарьсан газар дахиж хогийн ургамал ч ургадаггүй гэсэн, бүх газрын шим шүүсийг сордог учраас. Гэтэл 20 жил хөдөө аж ахуйд ажилласан УИХ-ын гишүүн нь равс тариад байж байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж