Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн “Covaxin” вакцин хийлгэлээ | News.MN

Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн “Covaxin” вакцин хийлгэлээ

COVID-19

Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн “Covaxin” вакцин хийлгэлээ

Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн “Covaxin” вакцин хийлгэлээ

Энэтхэгт Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлж, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди вакцин хийлгэлээ. Тэрбээр дотоодын эрдэмтдийн бүтээсэн “Covaxin” вакциныг хийлгэжээ.

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Бүх Энэтхэгийн анагаах ухааны судалгааны хүрээлэнд “Covid-19”-ийн вакцины эхний тунг хийлгэлээ.  Энэтхэг эмч нар болон эрдэмтэд цар тахлын эсрэг дэлхий нийтээр хийж буй тэмцлийг бэхжүүлэхийн тулд маш хурдацтай ажиллаж байгааг харах гайхалтай байлаа. Энэтхэгийг хамтдаа “Covid-19”-өөс чөлөөлье гэж хэлмээр байна" хэмээн “twitter” хуудсандаа бичсэн байна.

Вакцинжуулалтын хоёр дахь үе шатанд Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гаргасан “Covishield”, Энэтхэгийн “Bharat Biotech” компанийн бүтээсэн “Covaxin” вакциныг ашиглах юм байна.

Тус улсад эхэлж буй вакцинжуулалтын хоёр дахь үе шатанд 60-аас дээш насны хүмүүс вакцинд хамрагдах эрхтэй болсон тул өдгөө 70 настай Нарендра Моди  ийнхүү вакцин хийлгэсэн байна. Үүнээс гадна хавсарсан өвчтэй, 45-аас дээш насны хүмүүс вакцинжуулалтад хамрагдах боломжтой болжээ.

Түүнчлэн хувийн эмнэлгүүдэд вакцинжуулах зөвшөөрөл өгсөн бөгөөд вакцин хийхдээ төлбөр авч болно. Вакцины нэг тунгийн үнийг 250 рупигээс хэтрүүлэхгүй (3.42 орчим ам.доллар) байхаар шийдвэрлэжээ. Үүнээс өмнө зөвхөн улсын эмнэлэгт вакцин хийж байсан бөгөөд үнэ төлбөргүй хийж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-01 192.82.67.168

Путин "СпутникV" вакцинаа хийлгэхгүй гэсэн байна?!! Сурвалжлагч яагаад гэж асуухад Путин "Надад дархлаажуулалтын өөрийн гэсэн төлөвлөгөө бий. Би энэ зуны сүүл, намрын эхээр хийлгэж магадгүй" гэж хариулжээ!?!?!

Avatar

Зочин 2021-03-01 202.126.94.99

Муу ч гэсэн еерийнхее л гэнэ шуудээ. Манайх бол гадаад л бол гайхамшиг!

Avatar

medee 2021-03-01 2.58.194.137

1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж