"Дулааны цахилгаан станц-3"-д Зөрчлийн хэрэг нээжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

"Дулааны цахилгаан станц-3"-д Зөрчлийн хэрэг нээжээ

"Дулааны цахилгаан станц-3"-д Зөрчлийн хэрэг нээжээ

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь үнсэн сангийн тунгаагуурын усаа Туул голд асгаж, бохирдуулсан. Уг асуудлыг хэрхэн шийдсэнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна гэх тайлбарыг өглөө. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалтын дүгнэлтийг Эрчим хүчний сайдад хүргүүлжээ.

Шалгалтаар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь хоолой татаж тунгаагдсан усны санд дүүрсэн усыг Туул голын сав газар руу зөвшөөрөлгүйгээр татан зайлуулсан нь тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл аж.

Түүнчлэн байцаагч нарын хэлж буйгаар тус станц нь тунгаагдсан усны санг хоосолж цэвэрлэх болон 2020-2021 оны өвлийн бэлтгэл хангуулах техник зохион байгуулалтын арга хэмжээг хангалттай зохион байгуулж ажиллаагүй, шинэ үнсэн санг гэрээт хугацаанд нь оруулах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, шинэ үнсэн сан хугацаандаа ороогүй нөхцөлд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж ажиллаагүйгээс тунгаагдсан усны сан дүүрч, аваар саатал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байжээ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн Байгаль орчны газар болон Туул голын сав газрын захиргаа хамтран аваарын шугамнаас Туул голд хаясан бохир ус,  тунгаагуурын даланд орж буй бохир усыг лабораториудад шинжлүүлэхэд үнсэн сангийн тунгаагуураас  хаясан бохир ус нь “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир ус. Ерөнхий шаардлага стандартад нийцсэн" гэж гарчээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж