“Эх дэлхийгээ хайрлая” аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

“Эх дэлхийгээ хайрлая” аян үргэлжилж байна

“Эх дэлхийгээ хайрлая” уриан дор энэ сарын 6-13-ны хооронд  98,9 фм-ын хөтлөгчид, залуу уран бүтээлчид аян зарлан нэгдлээ. Тэд энэхүү аяныхаа хүрээнд “Дэлхий ээж” хэмээх сайхан дууг дахин дуулж амилуулсан байна. Сүүлийн үед залуусын сонирхлыг ихээр татаж байгаа 98,9 фм-ийн хөтлөгчдөөр дуучин Баясук, Сонор, Цэцээ, Sync, L guards зэрэг хамтлаг дуучдаас гадна DJ Одонбат өөрсдийн сонирхолтой шилдэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн сонсогчиддоо “фм, радио” ямар байх ёстойг мэдрүүлээд байгаа билээ. Эх дэлхийдээ хайртай хэн бүхэн энэхүү аянд нэгдэж болох нээ. Аяны хүрээнд өнөөдөр “Хүчилтөрөгч амьдралын үндэс” ажил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өрнөсөн юм. Харин энэ сарын 12-нд “SKY” их дэлгүүрийн урт талбайгаас Зайсан тоглойруу “Эх дэлхийгээ хайрлая” фото турын нээлт болох юм байна. “Эх дэлхийгээ хайрлая” аяны хаалтын үйл ажиллагаа энэ сарын 13-нд 20.00 цагт “SKY” их дэлгүүрийн урт талбайд болон шагнал гардуулан шоу тоглолтоо хийх ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж