DELL-тэй хамт ЭЕШ-аа сайн өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

DELL-тэй хамт ЭЕШ-аа сайн өгөөрэй

Дэлхийд тэргүүлэгч технологийн компани DELL-с санаачлан Монгол дахь албан ёсны түнш Саммит Компьютер Технологи болон Ай Ти Зон компаниуд хамтран боловсролыг дэмжих “Мөрөөдлийн хөдөлгүүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 67, 92 дугаар сургуулийн төгсөх ангийн 20 сурагчийг сонгон шалгаруулж, ЭЕШ-даа бэлдэхэд нь туслах DELL зөөврийн компьютер, интернет төхөөрөмж болон хөтөлбөрийн хугацаанд ашиглах интернетийн эрх, цахим сургалтын программ зэргийг цогцоор нь олгож, чадварлаг мэргэжилтнүүдээс хувь хүний хөгжил, мэргэжил сонголтын сэдвээр сургалт, зөвлөгөө авах боломжийг сургуулийн нийт сурагч нарт нээж өглөө.

Цаашид жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрт хамрагдсан сурагч нар Dell брэндийн зөөврийн компьютерыг хэрэглээд, хөтөлбөрийн төгсгөлд дараагийн сурагчид хүлээлгэж өгөх байдлаар залгамжилж явах ба жил бүр хөтөлбөрийн хамрах хүрээг улам тэлж, илүү олон сурагчдад энэ сайхан боломжийг олгохоор төлөвлөж байна.

Цар тахлын улмаас хөл хориотой, цахимаар хичээллэж байгаа энэ үед төгсөх ангийн сурагчдын суралцах нөхцөл боломжийг дээшлүүлэх, технологийн хэрэгцээг хангах, улмаар хүссэн мэргэжлээрээ их дээд сургуульд суралцаж мөрөөдөлдөө хүрэхэд нь дэмжлэг үзүүлж байгаа DELL брэндэд талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж