3,434,002 ширхэг хувьцаа арилжжээ | News.MN

3,434,002 ширхэг хувьцаа арилжжээ

3,434,002 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 1,371,039,684.31 төгрөгийн үнийн дүн бүхий 3,434,002 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан зочид буудал" ХК (DZG+14.99%) болон "Инвескор ББСБ" ХК (INV +13.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө" ХК (NUR -11.59%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD -9.74%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 78,527 ширхэг нэгж эрхийг нийт 12,510,289 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 3.31 хувиар буурч, 32587.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,534,333,965,860.90 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-01 64.119.16.8

Ардын хөөс хагарч эхэллээ. Юучгүй болно шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж