Жо Байден: Иран цаашид маш болгоомжтой байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Жо Байден: Иран цаашид маш болгоомжтой байх хэрэгтэй

Жо Байден: Иран цаашид маш болгоомжтой байх хэрэгтэй

Өнгөрсөн долоо хоногт Жо Байдены тушаалаар АНУ-ын арми  Сири дэх Ираны талыг баримталдаг зэвсэгт бүлэлэлүүдийн байршлыг бөмбөгдсөн билээ. Түүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Иранд хандан цаашид АНУ-ын ашиг сонирхол, иргэний эсрэг аюул заналхийлсэн зэвсэгт бүлэглэлүүдтэй орооцолдох, санхүүжүүлэх бодолтой байвал маш болгоомжтой байх хэрэгтэй хэмээн анхааруулжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сирийн Ирактай хиллэдэг хилийн ойролцоо байрлаж байсан зэвсэгт бүлэглэлүүдийн баазуудыг F-15 Eagle бөмбөгдөгч онгоц 226 кг-ын долоон бөмбөгөөр бөмбөгдөж, есөн барилгыг бүрэн сөнөөж, хоёр барилгыг балгас болгосон аж. Бөмбөгдөлтөд нэг хүн нас барж, гурван хүн шархаджээ.

Тус бөмбөгдөлт нь Жо Байден Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойших анхны цэргийн үйл ажиллагаа билээ. Бөмбөгдүүлсэн зэвсэгт бүлэглэлүүдийг Ирак руу нууцаар зэвсэг хил давуулдаг байсан хэмээн албаныхан нотолж байгаа аж.

Бөмбөгдсөн цэгт оршиж байсан барилгууд нь тэдгээр зэвсэгт бүлгүүдийн дамжин өнгөрөх, зэвсэг хадгалах ач холбогдолтой байжээ. Сүүлийн үед Ирак дахь АНУ-ын цэргийн болон улс төрийн байгууламжууд руу пуужингаар халдах явдал ихэсч байгаа юм. Халдлагад чухам аль зэвсэгт бүлэглэл буруутайг хараахан нотлоогүй байгаа ч пуужингуудыг дээрх аргаар Ирак улсад оруулсан хэмээн албаныхан үзжээ.

Эх сурвалж: CBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж