Дерек Човины талаар мэдээлэл тараахын тулд цахим нөлөөлөгчдийг хөлсөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Дерек Човины талаар мэдээлэл тараахын тулд цахим нөлөөлөгчдийг хөлсөлжээ

Дерек Човины талаар мэдээлэл тараахын тулд цахим нөлөөлөгчдийг хөлсөлжээ

Миннеаполис хотын цагдаагийн газар өнгөрсөн жил Жорж Флойдын хүзүүн дээр өвдөглөж аминд нь хүрсэн цагдаа Дерек Човины талаар мэдээллийг аль болох олон хүнд тараахын тулд цахим нөлөөлөгчдийг өндөр үнээр хөлсөлсөн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хотын консулын газар өнгөрсөн долоо хоногт цахим нөлөөлөгчдөд зориулан 1.1 сая ам.доллар төсөвлөсөн аж. Консулын газрын хөлсөлж буй зургаан нөлөөлөгч Дерек Човины талаар мэдээллийг хар арьстай, уугуул америк, Сомали, Латин тэргүүтэй үндэсний цөөнхүүдэд түлхүү хүргэн тараасныхаа төлөө тус бүр 2000 ам.доллараар цалин авна.

Нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр энэ үйл ажиллагаа нь Дерек Човины шүүх хурлын тухай үнэн бодит мэдээллийг үндэсний цөөнхүүдэд ойлгомжтойгоор тайлбарлан мэдээлэл түгээх, хотын удирдлагуудыг иргэдтэй холбох зорилготой аж.

Жорж Флойдын эмгэнэлтэй үхэл 2020 оны зун АНУ төдийгүй олон улсад ард түмнийг цочроож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг өргөн хүрээтэй жагсаал, хөдөлгөөн өрнөх шалтгаан болсон юм.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж