Оросын нисэх хүчин Сирийн арми Алеппо хотыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Оросын нисэх хүчин Сирийн арми Алеппо хотыг чөлөөлнө

 

Оросын Агаар сансрын хүчин, Сирийн армийг дэмжин Алеппо хотыг чөлөөх ажиллагаа явуулах бэлтгэл хийж байна хэмээн Сирийн ерөнхий сайд ВаильНадераль-Хальки мэдэгдсэн байна.

 

“Бид манай орос түншүүдийн хамт эвлэрэлийн гэрээнд нэгдээгүй хууль бус бүлгийнхэнд бүслэгдсэн байгаа Алеппо хотыг  чөлөөлөх бэлтгэлдээ ороод байна” гэж ерөнхий сайд хэлснийг Оросын ТАСС дамжуулжээ.

 

Оросын нисэх хүчин Сирид Ассадын армийг дэмжиж эхэлснээс хойш тус улсад 500  хот сууриныг чөлөөлсөн гэж Оросын БХЯ дөрөвдүгээр сарын 8-нд мэдээлсэн байлаа.Пальмира,Эль-Карьятейн, Таляльаль-Варази хотуудыг “Исламын улсын террористуудаас чөлөөлөхөд  Орос чухал үүрэгтэй байсныг Хомс мужийн захирагч хэлсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж