Дуучин Б.Цогд зориулсан “Агшин” тоглолтоор 30 сая төгрөг цугларчээ | News.MN

Дуучин Б.Цогд зориулсан “Агшин” тоглолтоор 30 сая төгрөг цугларчээ

Дуучин Б.Цогд зориулсан “Агшин” тоглолтоор 30 сая төгрөг цугларчээ

Дуучин Б.Цогд зориулсан “Агшин” тоглолтоор 30 сая төгрөг цугларчээ

“Жирийн монгол охин” “Агшин”, “Хүүхэд нас“, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цогийн хорт хавдрын эмчилгээнд зориулсан хандивын тоглолтоор 30 гаруй сая төгрөг цугларчээ.

Тэрбээр хорт хавдрын өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Рок попын уран бүтээлчид түүнд зориулсан хандивын аян эхлүүлж, "Агшин" нэртэй хүндэтгэлийн тоглолтыг хоёрдугаар сарын 27-нд “UBS”, “TV5”, “TV8”, “Өлзий” телевизээр шууд дамжуулан үзэгчдэд хүргэсэн.

Тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Эрдэнэтуяа, Л.Болдбаатар, дуучин С.Наран, Н.Оюунбилэг, Б.Ангирмаа, Б.Чинбат, Ц.Сарнай, Т.Дэлгэрмөрөн, Ука тэргүүтэй уран бүтээлчид “Никитон”, “Хурд”, “Айзам-2”, “Харш”, “Сүнс”, “Титэм”, “Мотив” хамтлаг тэргүүтэй 27 уран бүтээлч оролцон ая дуугаа өргөжээ.

“Хөх тэнгэр” “Шигтгээ” “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог урлагт 30 жил тасралтгүй хүчин зүтгэхдээ кино, дэлгэцийн талбарт ч уран бүтээлээ туурвисан юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-01 59.153.112.22

Хуодан эдгээрэй .Тухайн үедээ Од л байсан даа

Avatar

Содтуяа 2021-03-01 64.119.17.11

Ариунаа бол нохортэйгоо хамт х***а нарыг луйвардаж аймаар баяжсан. Иймэрхуу юман дээр хэдэн цаас хаяж буян хийж баймаар юм даа.

Avatar

Зочин 2021-03-01 100.15.102.120

Ингээд л харанга байхгүй шүү.Төр,ард түмэн тэдэнд бүхнийг өгсөн дөө.Харин тэд …

Avatar

Зочин 2021-03-01 202.9.46.141

Цогоо их уудаг байснуу зайлуулдаа түргэн эдгэрээрэй эрүүл энхийг хүсэе

Avatar

2022 2021-03-01 46.27.145.211

хэзээ эмнэлэг шиг эмнэлэгтэй улс болно доо!дэндүү арчаагүй юм аа

Avatar

Зочин 2021-03-01 202.9.40.28

turgen edgeerei. amjilt husie.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж