“Жирийн монгол охин” “Агшин”, “Хүүхэд нас“, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цогийн хорт хавдрын эмчилгээнд зориулсан хандивын тоглолтоор 30 гаруй сая төгрөг цугларчээ.
Тэрбээр хорт хавдрын өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байгаа юм. Рок попын уран бүтээлчид түүнд зориулсан хандивын аян эхлүүлж, "Агшин" нэртэй хүндэтгэлийн тоглолтыг хоёрдугаар сарын 27-нд “UBS”, “TV5”, “TV8”, “Өлзий” телевизээр шууд дамжуулан үзэгчдэд хүргэсэн.
Тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Эрдэнэтуяа, Л.Болдбаатар, дуучин С.Наран, Н.Оюунбилэг, Б.Ангирмаа, Б.Чинбат, Ц.Сарнай, Т.Дэлгэрмөрөн, Ука тэргүүтэй уран бүтээлчид “Никитон”, “Хурд”, “Айзам-2”, “Харш”, “Сүнс”, “Титэм”, “Мотив” хамтлаг тэргүүтэй 27 уран бүтээлч оролцон ая дуугаа өргөжээ.
“Хөх тэнгэр” “Шигтгээ” “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог урлагт 30 жил тасралтгүй хүчин зүтгэхдээ кино, дэлгэцийн талбарт ч уран бүтээлээ туурвисан юм байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ