H&M брэндэд зориулан хуучин хувцасны тухай M.I.A. дуулав

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

H&M брэндэд зориулан хуучин хувцасны тухай M.I.A. дуулав

Видео: H&M / Youtube

Британийн дуучин эмэгтэй M.I.A. Дэлхийн дахин боловсруулалтын долоо хоногийг зарласан масс-маркетийн салбарын ретейлер H&M брэндийг дэмжсэн кампанийн видео зураг авалтад оролцжээ. Rewear it (“Үүнийг дахиад өмс”)  нэртэй клип нь дөрөвдүгээр сарын 18-24-ний хооронд брэндийн дэлгүүрүүдэд явагдах арга хэмжээнд зориулагдсан байна.

Хуучин эдлэлийг дахин боловсруулах хөтөлбөрийг H&M компани санаачилсан бөгөөд түүний хүрээнд 1000 тонн өмнө хэрэглэгдээд хэрэггүй болсон хувцас хунарыг өөрийн  3600 дэлгүүрийн сүлжээнд худалдан авагчдын тусламжтайгаар цуглуулах юм. Хуучин хувцсыг дахин боловсруулан нэхмэлийн утас болгосон үйлдвэрлэлийн битүү тойргийг  бүтээх зорилготой.

“Хуучин эдлэлийг дахин боловсруулах дэлхийн долоо хоногийг зарлан H&M компани нь хүрээлэн буй орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгаагаас гадна ухаалаг хэрэглээний шинэ хандлагыг үүсгэж байна” хэмээн M.I.A. энэ төсөлд оролцсондоо тайлбар хийлээ.

H&M компани нь эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн хувцас, аксессуар үйлдвэрлэг мөн тэднийг худалддаг юм. Гэр ахуйн барааны ретейлерийг бас явуулдаг.  Компани 1947 онд  Шведэд байгуулагдсан ба төв байр нь Стокгольм хотод байрладаг. Брэнд 2004 оноос эхлэн алдартай дизайнчид КарлЛагерфельд, СтеллаМаккартни,  хувцас загварын Versace, Balmain зэрэг орнуудтай хязгаарлагдмал тооны дэгжин  цуглуулга  гаргах болжээ. H&M Group-т хувцасны  COS, Monki, & Other Stories, Weekday, Cheap Monday брэндүүд багтдаг.

Британийн дуучин эмэгтэй M.I.A. тамиль гаралтай, жинхэнэ нэр нь МатхангиАрулпрагасам гэдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж