Хилээ нээхээр нисэх буудал, боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна | News.MN

Хилээ нээхээр нисэх буудал, боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна

Хилээ нээхээр нисэх буудал, боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна

Хилээ нээхээр нисэх буудал, боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын  25-ны өдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийх үеэр  ирэх тавдугаар сарын 1-ээс хилээ нээхээр төлөвлөж байгаагаа дуулгасан. Тэгвэл хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас боловсруулсан цар тахлын эрсдэлийн үнэлгээг Буянт-Ухаа боомт, Чингис хаан нисэх онгоцны буудал, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудад хийсэн бөгөөд богино, дунд, урт хугацааны зорилт дэвшүүлэн төлөвлөж ажиллах талаар ажлын хэсэг танилцуулсан байна. Хилийн боомтуудыг нээж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох бодлого баримталж  байгаа аж. Энэ хүрээнд аюулгүй байдлыг сайтар хангаж, ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхааруулжээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-01 202.126.90.90

ӨВЧЛӨЛ ДАХИАД ИХСЭЖ, ДАХИН ХӨЛ ХОРИХ ДЭЭРЭЭ ТУЛЖ, НЭГ Л ХҮН НЭМЭЖ ҮХВЭЛ ОЮУН-ЭРДЭНЭ, АМАРСАЙХАН ПИЗДААНУУД ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД ОГЦОРЧИХНО БИЗ ДЭЭ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж