Ц.Ганзориг: Хөдөө явах гэр бүлийн бүх гишүүнээс шинжилгээ шаардахгүй | News.MN

Ц.Ганзориг: Хөдөө явах гэр бүлийн бүх гишүүнээс шинжилгээ шаардахгүй

Ц.Ганзориг: Хөдөө явах гэр бүлийн бүх гишүүнээс шинжилгээ шаардахгүй

Ц.Ганзориг: Хөдөө явах гэр бүлийн бүх гишүүнээс шинжилгээ шаардахгүй

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултуудад Засгийн газрын ХМОНХГ-ЫН дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзоригоос хариулт авлаа.


– PCR шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?

– ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хүний биед КОВИД-ын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм.

– Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?

– Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө PCR шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй. Иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна.

– Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?

– Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.

– Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?

– Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил PCR шинжилгээ өгч зорчино. Өнөөдрөөс орон нутгийн нислэг эхлэх бол гуравдугаар сарын 3-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.

– Очоод тусгаарлагдах уу?

– Тухайн орон нутгийн байнгын оршин суугч УБ-аас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана гэж журамд туссан. Учир нь нууц үеийн хугацааг тооцсон.

–  PCR шинжилгээ төлбөртэй юу?

– Төлбөргүй хийгдэж байгаа.

– PCR шинжилгээ өгсөн өдрөөс 72 цагийг тооцох уу эсвэл хариу гарсан цагаас тоолох уу?

– Шинжилгээний хариу гарсан өдөр,цагаас 72 цаг гэдэг хугацааг тооцно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-01 202.126.88.138

хөсүт ийн шинжилгээ чинь цагтаа гарахгүй маш их чирэгдүүлж байна болилдоо

Avatar

Зочин 2021-03-01 64.119.23.83

Элдэв хори шинжилгээгээ зогсоо

Avatar

Зочин 2021-03-01 202.55.188.105

Гэр бүл гэдэг нь нэг хаяганд амьдардаг хүмүүсийг хэлж байгаа байх л даа.Гэр бүл гээд бүх хүмүүсээ хамруул гээгүй байх аа

Avatar

Зочин 2021-03-01 203.98.77.101

МАЛД НҮДТЭЙ ХҮҮХЭД ГЭДЭГ ШИГ ШИНЖИЛГЭЭ, ХАМААТАН САДАН АХ ДҮҮ АМРАГИЙГ НЬ ХАРЧИХДАГ НҮДТЭЙ ЗАЛУУ БАЙНА. ТЭЭВРИЙН ТОВЧООДОД ЭЭЛЖИЛЖ АЖИЛЛА. ЧИНИЙ ТАНЬСАН ХҮМҮҮСИЙГ ШИНЖИЛГЭЭ НЭХЭЛГҮЙ ГАРГАЯ.

Avatar

Зочин 2021-03-01 203.98.77.101

ИХ СҮРХИЙ МЭДДЭГ БОЛЧИХОЖ ГЭНЭ. ХЭРВЭЭ ХӨДӨӨ ЯВЖ БУЙ ХҮНИЙ ГЭРИЙНХЭНЭЭС ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ ГЭВЭЛ ХЭН АР ГЭРИЙНХЭНИЙГ НЬ ЯАЖ НОТЛОХ ЮМ БЭ, БИТГИЙ ИНГЭЖ ХУДЛАА ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ ТАРХИЙГ ЭРГҮҮЛЖ БУЖИГНУУЛААД БАЙ Л ДАА. ХОТООС ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЯВАХ ХЭНБУГАЙ НЬ Ч БАЙ БҮГД Л PCR-ИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН БАЙХЫГ Л ШААРД Л ДАА. ЮУ СОЛИОРООД АР ГЭРИЙНХЭН НЬ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ Ч ГЭХ ШИГ. ӨӨРӨӨ ОЧИЖ ТЭР ТОВЧООДОД АЖИЛЛА. ХОТООС ГАРАХ ХҮМҮҮСИЙН ХЭН НЬ АР ГЭРИЙНХЭН, ХЭН НЬ ЭХНЭР ХҮҮХДИЙГ НЬ ЯАЖ ЯЛГАДГАА ХАРУУЛ

Avatar

Зочин 2021-03-01 150.129.141.70

Naad humuus chini huuramchaar psr bichigee huuramchaar yanzlaad yavaad bna anhaaraachee

Avatar

Зочин 2021-03-01 124.158.70.188

za ingej bgd huduuduu aldvaa, bolgoomj iluudehguidee

Avatar

Зөв амьдрах сайхан 2021-03-01 202.126.88.42

Нмйслэл ийм аюултай байхад хөдөө орон нутагт ковид амархан тарчих вий дээ. Хөдөөнийхөн эрүүл энх байгаа дээрээ , вакцин хийлгэтлээ орон нутагтаа хэсэгхэн тэвчээд болох гээд байдаг. Эрүүл байвал наадмаараа сайхан наадна шүү дээ. БОДОХ Л ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-03-01 202.126.88.42

Нийслэлээс хөдөө орон нутагт очсон иргэдийг гэрээр 7-10 хоног маш сайн хяналтын дор тусгаарлаж, гэр бүлийн гишүүдийг адилхан 7 хоног хөл хорьж 7 хоногийн дараа нийслэлээс очсон гишүүнээс дахиж шинжилгээ авах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж