Орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултуудад Засгийн газрын ХМОНХГ-ЫН дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзоригоос хариулт авлаа.
– PCR шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэр хаанаас гарсан вэ?
– ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу PCR шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх талаар чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хүний биед КОВИД-ын вирус халдварласан бол 72 цагаас эхлэн тухайн хүний биед эмнэлзүйн шинж тэмдэг гарч шинжилгээнд илрэх боломжтой учраас 72 цаг гэж шаардаж байгаа юм.
– Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замд 72 цаг нь дуусвал яах вэ?
– Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоос өмнө PCR шинжилгээ өгөөд хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй. Иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул шинжилгээний хариу нь очсон газраа 72 цаг өнгөрсний дараа ч хүчинтэй байна.
– Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн бүгд шижилгээ өгсөн байх шаардалгатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу?
– Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гэр бүлийн гишүүдээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.
– Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?
– Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил PCR шинжилгээ өгч зорчино. Өнөөдрөөс орон нутгийн нислэг эхлэх бол гуравдугаар сарын 3-наас нийтийн тээвэр орон нутагт явахад бэлэн болж байна.
– Очоод тусгаарлагдах уу?
– Тухайн орон нутгийн байнгын оршин суугч УБ-аас очсон тохиолдолд гэрээр 7 хоног тусгаарлагдана. Мөн орон нутагт суурин ажилладаг хүн очсон үед мөн адил 7 хоног гэрээр тусгаарлагдана гэж журамд туссан. Учир нь нууц үеийн хугацааг тооцсон.
– PCR шинжилгээ төлбөртэй юу?
– Төлбөргүй хийгдэж байгаа.
– PCR шинжилгээ өгсөн өдрөөс 72 цагийг тооцох уу эсвэл хариу гарсан цагаас тоолох уу?
– Шинжилгээний хариу гарсан өдөр,цагаас 72 цаг гэдэг хугацааг тооцно.
Холбоотой мэдээ