Оливия Палермагийн гоёл

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Оливия Палермагийн гоёл

Нью-Йоркийн  дээд хүрээний  ганган эмэгтэй, Пьяже компанийн  нүүр царай болсон модель Оливия Палермо гоёл чимэглэл ба цагийн Piaget ордны очир эрдэнээр бүрэгдсэн эргэлдэг бөгж,  ягаан алтан хөдөлгөөн  хэсгүүдтэй Possession гэх шинэ бестселлерүүдийн бөгж, энгэрийн зүүлт, унждаг ээмэг  зэргийн цуглуулгыг танилцуулж, үнэт эдлэлийн талаар ярьсан  сэтгэгдлээ бичүүлжээ.

Possession бугуйвчийг өндөр цэвэршилттэй, 0,23 каратын жинтэй  20 очир эрдэнийн шигтгээ чимж байна.

Фото: пресс-служба Piaget

Оливия Палерма нь итали гаралтай америк модель юм. MTV суваг дээр “Хот” (The City) гэсэн реалити-шоуд оролцсноор  алдартай болсон юм.  Elle, Tatler, Marie Claire, InStyleсэтгүүлүүдэд зураг авалтад оролцож байлаа. Roberta Freymann, Stuart Weitzman маркуудын хамт  хамтарсан цуглуулга гаргаж байв. Mango ба Hogan компаниудын рекламыг хийж байлаа.

Цагийн гар үйлдвэр Piaget-ийг Жорж-ЭдуарПьяже 1874 онд Швейцарийн Юра кантонд нээжээ. Эхлээд компани нарийн тооцоотой механизм  үйлдвэрлэдэг байгаад дараа нь өөрийн цагийг бүтээх болжээ. Сүүлд нь үнэт эдлэлийн бизнесийг бас бүтээн явуулах болсон байна. Энэ жилийн нэгдүгээр сард уг компани очир эрдэнээр бүрэгдсэн дэлхийн хамгийн нимгэн Altiplano цагийн загварыг бүтээсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж