Баригдаж буй барилгад гал гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Баригдаж буй барилгад гал гарлаа

Баригдаж байгаа барилгын нэг давхарт дөнгөж сая гал гарлаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 13 дугаар хорооллын “Натур” худалдааны төвийн дэргэдэх баригдаж байгаа барилгад гал гарсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах багийнхан очиход барилгын нэг давхарт гал гарч байжээ. Одоогоор галын шалтгаан, нөхцөлийг тодорхойлох боломжгүй юм байна.

М.КЕЙТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж