Эрчим хүчний сайд НҮБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | News.MN

Эрчим хүчний сайд НҮБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрчим хүчний сайд НҮБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрчим хүчний сайд НҮБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Эрчим хүчний  сайд Н.ТавинбэхНҮБ-ын Mонгол дахьСуурин зохицуулагч Тапан Мишра болон Хүүхдийн сангийн төлөөлөгч Алекс Хайкенс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-ийн  орлогч дарга Нашида Саттор нарыг хүлээн авч уулзлаа.

Суурин зохицуулагч Тапан Мишра цахилгааны инженерээс салбарын сайд хүртлээ дэвшин ажилласан намтрыг уншихад бахархалтай байсныг тэмдэглээд ажлын амжилт хүсэв. Энэ жил  НҮБ-ын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх жил Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой болох юм.  НҮБ-аас зохион байгуулсан “2045 он – Бидний хүсэж буй ирээдүй” хэлэлцүүлэгт Монгол Улсаас оролцогчид хөгжлийн зорилгодоо хүрэхэд эрчим хүчний салбар чухал гэдгийг тэмдэглэсэн. Мөн Монгол Улсын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулж сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр туслахыг хүсэж байгаагаа илэрхийллээ. Сэргээгдэх эрчим хүчний хувьд өрхийн орлогын түвшинд тохирсон тарифтай байх,ногоон хэрэглэгч айл өрхийн тоог нэмэгдүүлэх талаар тодорхой санал дэвшүүлэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг цаг гарган уулзсанд талархлаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхээр тусгасныг танилцуулав. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар сайжруулсан түлшний үйлдвэр нэмж ашиглалтад оруулж байгаа бөгөөд  нийслэлийн гэр хорооллын хэсгээс сонгон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээтэй болгох санхүүгийн загварыг боловсруулж байна. Айл өрхүүдэд санхүүгийн хүндрэлгүй байх талаас нь анхаарна. Хэрэглэгчид цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, нэгдсэн системд нийлүүлэх боломжтой.  Монгол Улсын баруун бүсэд импортын эрчим хүчийг халж, ногоон, хямд эрчим хүч хэрэглэх боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ онцоллоо.

Эх сурвалж: ЭХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж