Ставропольд гурван террористыг устгав

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Ставропольд гурван террористыг устгав

Цагдаагийн хэсэгт халдах оролдлого хийсэн гурван террористыг Ставрополийн хязгаарт  устгасан байна. Хүн ам, цагдаагийн ажилтнууд дунд халдлагад өртсөн хүнгүй гэсэн мэдээлэл байна.

 

© ИТАР-ТАСС/НАК РФ/NewsTeam/Архив

 

Дотоод хэргийн яамны мужийн төлөөлөгчийн хэлснээр, алан хядагчдын нэгийг   цагдаагийн нэвтрэн өнгөрүүлэхийн дэргэд  хөнөөсөн ба хоёр дахь нь  өөрийгөө дэлбэлжээ. Одоо тусгай хүчнийхэн “Цайз” нэртэй ажиллагааг явуулж байгаа гэнэ.

 

Өөр нэг мэдээгээр дөрвөн хүн халдлага хийхээр оролдсоны гурав нь тэсрэх төхөөрөмжөөр өөрийгөө дэлбэлсэн бөгөөд нэгийг нь цагдаа нар устгажээ. Ставрополь мужийн  Новоселицкс тосгоны ДХЯ-ны салбарын байрны ойролцоо таван дэлбэрэлт хийсэн мэдээ ч бас байгаа гэнэ. Эхлээд районы цагдаагийн тасгийн дэргэд бөмбөг дэлбэрч хажууд нь байсан  албаны машин нэрвэгджээ. Энэ террорист халдлагад нэрвэгдсэн хүмүүс байгаа эсэх талаар  тодруулж байна гэж мэдээлэв.

 

Ставропольд халдлага гарсантай холбоотойгоор  уг нутаг дэвсгэрт Террорын эсрэг ажиллагааны дэглэм тогтоожээ.  Халдлагын хэн  ямар зорилгоор үйлдсэн нь тогтоогдож байгаа гэнэ. Мужийн бүх албан байгууллагыг тусгай хамгаалалтад авчээ.

 

Ш.МЯГМАР


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж