Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо | News.MN

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо

Засгийн газрын өнөөдөр/2020.08.12/-ийн хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо. Тамгыг ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар гардуулан өглөө.

Б.Насантогтох нь 1997 онд Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, 1999 онд ХБНГУ-ын Эрчим хүчний институт, 2008 онд ШУТИС-ийг магистраар тус тус дүүргэжээ. 2015 онд “ESCPE”сургуульд Эрчим хүчний удирдлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер.

1998 оноос “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨҮГ-т машинист, мастер, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цехийн дарга, төслийн инженер, гүйцэтгэх захирал, “Монголын Эрчим хүчний холбоо” ТББ-д зөвлөх инженер, 2016 оноос Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж ирсэн. Эрчим хүчний салбарт 22 жил, Төрийн албанд 12 жил тус тус ажиллаж байна.

Эх сурвалж: ЭХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж