“37 дугаар Точка”-ын Ж.Амарзаяа шагнал хүртлээ | News.MN

“37 дугаар Точка”-ын Ж.Амарзаяа шагнал хүртлээ

“37 дугаар Точка”-ын Ж.Амарзаяа шагнал хүртлээ

“37 дугаар Точка”-ын Ж.Амарзаяа шагнал хүртлээ

Жүжигчин Ж.Амарзаяа өнөөдөр /2021.03.01/ Алтан гадас одонгоор энгэрээ мялаажээ. Түүнийг хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжавын охин гэдгээр нь хүмүүс мэднэ.

Өдгөө тэрбээр "Black box" театрын жүжигчин, “G еntertainment” студын найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд сүүлд “37 дугаар Точка” олон ангит киноны Долгорын дүрд тоглосон.

Үүний өмнө Б.Бадрууган агсны найруулсан "Уулын хөх сүүдэр”, “Ертөнцийн сүүлчийн чулуу” зэрэг хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээсэн юм.

Мөн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Гэрэлсүх Алтан гадас одонгоор шагнуулжээ. Тэрбээр 33 жилийн турш соёл урлагийн салбарт зүтгэсэн байна.

Жүжигчин О.Гэрэлсүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголын тайзнаа анх 1966 онд “Ромео Жульетта” жүжгийг Хүүхэд, залуучуудын театрт тавьж байсан түүхтэй. Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын хамт олон анх удаа тайзнаа тавьж байсан.

Тухайн үед Ромеогийн дүрийг авч, бүтээсэндээ үнэхээр их баярладаг. Харин Жульеттагийн дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Урнаа нар тоглож байлаа. Өнгөрсөн хугацаанд Ромеогийн дүрийг би 150 гаруй удаа тайзнаа амьдруулсан” гэж ярьж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-01 103.9.90.100

Долгорын дүрийг маш сайн бүтээсэн. Гайхалтай. Баяр хүргэе

Avatar

Гавьяат аа яагаад харамлав? 2021-03-01 103.212.119.232

Гавьяат өгчихгүй дээ.. Олон ч дүр бүтээсэн жүжигчин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж