Монголбанкнаас мэдээлснээр, 2021 оны эхний нэг сард Монгол Улсад 100.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ нь өмнөх сараасаа буурсан ч жилийн дүнгээр өссөн үзүүлэлт юм.
Төв банк 2021 онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо хийсэн бөгөөд үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт эзлэхээр байгаа аж.
Энэ онд төлбөрийн тэнцэл 600-700 сая ам.долларын ашигтай гарна гэж төсөөлжээ. Оны эхний сард төлбөрийн тэнцэл 160.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн билээ.
Оны эхний хоёр сар орчмын байдлаар нүүрс, зэсийн баяжмалын экспорт өмнөх онтой харьцуулахад өсчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар нүүрсний экспорт 43 хувиар өсч, 3.9 орчим сая тонн хүрсэн байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-03-01 66.181.161.125
Оюу толгойг магтаад үхэхнээ үүнээс хамаагүй их өр монголд ард нь хуримтлагдаж байгаа оюу толгой яриад баяжсан монгол хаана байна мөнгөний ханш унаад их мөнгө болж харагдаж байгаа юм зохион байгуулалтай тархи угаалт
Зочин 2021-03-01 202.9.46.252
Үүнийг Оюутолгойг шууд зогсоохыг хүсэнчидэд ойлгуулах юмсан. Даанч ойлгохгүй лдээ. Үнэндээ энэ төсөл зогсвол Монголд хөрөнгө оруулалт О л болно.
Зочин 2021-03-01 203.91.115.55
Ад үзээд байгаа Оюутолгой, Рио Тинто л аминд орох нь дээ. Үүнээс цаашдаа ч бас тийм байна.