Ази тивийн өсвөрийн шатарчид Монголд

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Ази тивийн өсвөрийн шатарчид Монголд

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 495 тоот тогтоолоор 2016 онд манай улсад зохион байгуулах Тив, дэлхий аварга шалгаруулах, цомын төлөөх тэмцээнүүдийн нэг Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад анх удаа болж байна. Тус тэмцээнд БНХАУ, Энэтхэг, Узбекстан, Австрали, Шинэ Зеланд, АНЭУ, Вьетнам, Иемен, Индонези, Иран, БНСУ, Монгол зэрэг 18 улсын 470 гаруй өсвөрийн шилдэг шатарчид 8, 10, 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй. МҮЭСТОрдны Их танхимд болж буй тэмцээний Блиц (түргэн), Рапид (түргэвчилсэн) төрлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа.

ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга МУГД Д.Жаргалсайхан өнөөдөр тус тэмцээн дээр зочилон тэмцээний явцтай танилцаж Азийн шатрын холбооны болон Монголын шатрын холбооны албаны хүмүүстэй уулзав.

Өнөөдрөөс тэмцээний стандарт ангиллын 6-р өргийн тоглолт үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд ирэх пүрэв гаригт/4.14/ тивийн аваргууд тодорно.

Одоогийн байдлаар  Монгол улс алт 13, мөнгө 9 хүрэл 14 нийт 36 медаль авчээ. Харин Энэтхэг алт 5 мөнгө 7 хүрэл 6 нийт 18 медаль авсан бол Вьетнам 5 алт 4 мөнгө 5 хүрэл нийт 14 медаль, Узбекистан 2 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 6 медаль, Казхастан 2 алт 2 мөнгө нийт 4 медаль, Иран 1 алт 2 мөнгө 2 хүрэл нийт 5 медаль, Киргизстан 1 мөнгөн медальтай явж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж