Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2020.10.12-нд нийтлэгдсэн

Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын үйл ажиллагаатай танилцав

Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын үйл ажиллагаатай танилцав

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Ажилчидтай уулзах үеэр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах чиглэлд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм.

Тус салбар нь Дундговь аймгийн 10 сум, Өмнөговь аймгийн нэг сумын нийт 7506 хэрэглэгчтэй. 35кВ хүртэл хүчдэлийн 782 км шугам, 72 дэд станцын ашиглалт , засвар үйлчилгээг хариуцаж байна.

2020 оны эхний есөн сарын байдлаар худалдан авсан цахилгаан эрчим хүч 18,9 сая кВт.цаг буюу 101.7 хувиар биелүүлж, түгээлтийн алдагдлыг 1,48 функтээр бууруулан ажиллажээ. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 93.3 хувьтай байна.

Дундговь аймгийн Хулд, Луус, Өлзийт, Дэрэн, Тэвшийн говь, Дэлгэрцогт, Гурвансайхан, Дэрэн сумын АТП дэд станцуудын цахилгаан дамжуулах агаарын шугамыг төмөр бетон тулгуур бүхий СИП-д шилжүүлэх шаардлагатай байгааг учирласан. Мөн 35/6 кВ-ын төв дэд станцын 6 кВ хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэх шаардлагатайг салбарын дарга Г.Мягмарсүрэн танилцууллаа.

Эх сурвалж: ЭХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж