Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн явц байдалтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.10-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн явц байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн өвөл ахуйн хэрэглээнд нэвтрүүлсэн. Үйлдэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс налайх дүүрэгт шинэ үйлдвэр барьж байна. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн явц байдалтай өнөөдөр /2020.07.10/ танилцлаа.

Төлөвлөгөөний дагуу Туршилт судалгааны үйлдвэрийг 07 дугаар сард ашиглалтад оруулах юм. Үндсэн үйлдвэрийн А, Б блок 10 дугаар сарын эхээр ашиглалтад орж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр инженер техникийн ажилчид ажиллаж байна.

Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төмөр зам, дулаан, барилга, амралтын байр, зам талбайгцогцоор нь шийдэж байна. Утаа, тоос, тортог гарахгүйбайхаарүйлдвэрлэлийн системийг цогцлоох юм.Савалгааны болон тээвэрлэлтийн автомат шийдэл бүхий цогцолбор хэлбэрээр баригдах юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тус бүтээн байгуулалтын явц байдалтай танилцах үеэр үйлдвэрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулах, үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний чанарт илүү анхаарч ажиллахыг албаны хүмүүст үүрэг болголоо.

Тоног төхөөрөмжийг БНСУ-д үйлдвэрлэсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай юм. Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүс болох Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхүүд болон шинээр агаарын чанарын бүсэд багтсан Гачуурт, Өлзийт, Шувуун фабрик зэрэг шинэ суурьшлын бүсүүдэд амьдарч байгаа айл өрхүүдийн хэрэглээний түлшийг нийлүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж