Б.Баатархүү: Компаниудад санхүүгийн шалгалт хийсэн

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Б.Баатархүү: Компаниудад санхүүгийн шалгалт хийсэн

-Олон албан хаагч дайчилсан нь шалгалт явуулах үеэр гарч болзошгүй үймээнээс сэргийлсэн гэв-

Дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сэжиглэн шалгаж байгаатай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүний эзэмшлийн “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” ХХК-д Байцаан шийтгэх шийтгэх хуулийн дагуу, прокурорын зөвшөөрөлтэйгөөр санхүүгийн шалгалт хийх шаардлага гарсан гэнэ. Тиймээс шалгалт явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах тухай асуудал байхгүй гэж мэдэгдлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" хоёр компанид санхүүгийн шалгалтыг оруулсан. УИХ-ын гишүүний биед халдсан зүйл байхгүй, баривчлах зорилго байхгүй" гэж мэдэгдсэн юм.

Цагдаагийн албан хаагчдыг олноор нь дайчилсан шалтгаан нь шалгалт явуулах үеэр гарч болзошгүй үймээнээс сэргийлэх үүднээс урьдчилсан арга хэмжээ авсан гэнэ. Дээрх хоёр компани "Баянгол" зочид буудалд байрладаг аж.

Б.ЗОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж