Алтан цагаан овоо ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, 2.45 сая унц болжээ | News.MN

Алтан цагаан овоо ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, 2.45 сая унц болжээ

Алтан цагаан овоо ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, 2.45 сая унц болжээ

Алтан цагаан овоо ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, 2.45 сая унц болжээ

Дэлхийн эдийн засагт нөлөөлдөг, хамгийн эрэлттэй металл бол алт. Монгол орны хувьд баттай, бодитой, боломжтой нөөц нь нийлээд 513970 кг болохыг эрдэмтэд 2010 онд тогтоосон байдаг. Монгол Улс алтны хүн амд ногдох хайсан нөөц, олборлолтоор дэлхийд тэргүүлдэг билээ. Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг-аас хэдэн кг хүртэл байдаг. Түүх сөхвөл, Монголоос Заамарын районы Хайлаастын ордоос 808 гр жинтэй том алт олдож байжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт Алтайн, нуурын, Хойд Монголын, Төв Монголын, Хангай, Хэнтийн, Дорнод Монголын ба Өмнөт Монголын гэсэн металлогений 7 муж, алтны хүдэржилт агуулсан 25 металлогений бүсүүд, алтны хүдрийн болоод алт агуулсан 70 хүдрийн дүүрэг тогтоогдсон байдаг.

Өдгөө Дорнод Монголын нутагт байрладаг Алтан цагаан овоо ордын нөөцийн хэмжээ хоёр дахин нэмэгдээд буй юм. Алт-холимог металлын энэхүү ордыг Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold” компани 100 хувь эзэмшдэг. Шинэчилсэн нөөцийн тооцооллоор тус ордын нөөц 1.22 сая унцаас 2.45 сая унц болж, хоёр дахин өсч, Торонтогийн Хөрөнгийн бирж дээр өнгөрсөн Пүрэв гаригт “Steppe Gold” компанийн хувьцааны ханш 3.33 хувиар өсч, 2.48 канад доллар болсон байна.

Алтан цагаан овоо ордод баттай болон бодитой зэргээр Au-1.67 г/т дундаж агуулгатай 41.6 сая.тонн геологийн нөөц тооцоолсон байна. Исэлдсэн хүдэр дэх алтны захын агуулга 0.15г/т, анхдагч хүдэрт 0,4 г/т захын агуулгаар баттай болон бодит геологийн нөөцийг 2.24 сая унцаар, баттай болон бодитой зэргээр 1.39 сая унц алт, 20.48 сая унц мөнгөний геологийн нөөц тус тус тооцоолжээ.

Алтан цагаан овоо төслийн боломжтой нөөцийн хэмжээ Алт-208 мянган унц юм.

Баттай болон бодитой геологийн нөөц өссөн шалтгаан нь мөнгө илрэлийн урьдчилсан нөөцийг нэгтгэж оруулсан, нэмэлт өрөмдлөгийн ажлаар тус ордын Хоолой-4 хүдрийн биетийн талбай нэмэгдсэнтэй холбоотой аж. Геологийн нөөц тооцсон алтны дундаж агуулга 1.67 г/т болж өсчээ.

Олборлолтын үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа Алтан цагаан овоо ордын Хоолой-4 талбайд баттай болон бодит зэргээр 15.68 сая тонн хүдэрт 1.62 г/т дундаж агуулга бүхий 819 мянган унц алтны геологийн нөөцийг тооцоолсон байна. Мөнгө илрэлд урьдчилсан нөөцийн тооцооллоор баттай болон боломжтой зэргээр 7.57 сая тонн хүдэрт 1.74 г/т дундаж агуулга бүхий 424 мянган унц алтны геологийн нөөцийг үнэлжээ.

2020 оны дөрөвдүгээр сард үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Алтан цагаан овоо” төсөл 600 ам.доллар/унцаас бага зардалтай буюу олборлолтын өртөг зардал багатай төсөл юм. Тус ордын шинэчлэсэн ТЭЗҮ-ийг 2021 оны хоёрдугаар улиралд танилцуулахаар төлөвлөжээ. Энэхүү тооцооллоор төслийн эдийн засгийн үр өгөөж өсч, анхдагч хүдрийн нөөц нэмэгдэн төслийн нийт үргэлжлэх 10 жилийн хугацаа нэмэгдэж, жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж тооцож буй юм байна.

“Step gold” компани 2021 оны хайгуулын ажлаар “Алтан цагаан овоо” ордод дахин 3-5 сая унц нөөц бүхий баялгийг нээн илрүүлэх зорилго тавьжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэлэнгэ 2021-03-01 202.179.21.239

Ард иргэд нь мэдээгүй байхад л гадныхан авчихсан байх юм.Ард нь хэн гэдэг хулгайч б,аа!Бороод Сү байсан шиг!Энэ төрд эзэн б,а уу?

Avatar

Зочин 2021-03-01 202.126.90.65

ард түмэнд хувь өгч болдогүй юмуу

Avatar

Насан 2021-03-01 66.181.161.64

Нутагийг минь цөлмөж дуусах нь дээ муу новшнууд

Avatar

Монгол 2021-03-01 175.193.155.253

Олдсон болгоныг ухаад байх хир зохистой юм бол. Төрөөс энд бодлого гаргаж олборлолтыг хязгаарлах,ирээдүй үедээ үлдээх талаар анхаарах хэрэгтэй. Мөн нөхөн сэргээлтийг шаардлага хангхаар хуучин төрхөнд нь оруулж хийлгэх зайлшгүй шаардлагатай.

Avatar

Зочин 2021-03-01 66.181.176.13

Хулгайч төртэй бхад ухаад хэрэггүй бидэнд юу ч наалдахгүй .Шууд хаа.

Avatar

Зочин 2021-03-01 103.212.119.127

Huvitsaa ni osohnuuu

Avatar

Зочин 2021-03-01 202.126.89.199

Mongol company shdee

Avatar

Зочин 2021-03-01 202.126.88.130

ил уурхай н ажилчид н өглөө 5;30 босоод орой 19 цагт бууж хоолондоо орно хүний хөдөлмөрийг дэндүү шулцан газар,
хэдэн цагаан овоогийн буриадуудыг авсан мэдлэг хандлага гэж үнэн бүтэхгүй нэг сумаас 200 нарийн мэргэжлийн оператор гарна гэж байх уу хха өөрсдийн чин алтыг гадаад хүмүүс ирээд ухаж байхад толгой Kомпанийн уулын хэдэн мастерууд н үхэл хатна амбийцтэй үнэн мэдрэл муутай, дорнод нутгийн арын хаалгаар орсон хэдэг нөхдүүд л байдгийн байна лээ дээ тэр мастерууд н,

Avatar

Зочин 2021-03-01 66.181.161.104

Yagaad mongoliin hamag baylag ord gazar gadnii hulgaich guilgachinguudiin medeld bdg ym be tur zasag tumur nudarga uzuulj huraaj avaachee turiin medeld shiljuuleech ter step gold gegch kanadiin evrei hulgaich nariig zailuulaachee mongoliin hamag ungut uudt buhniig hulgailj zalgilj bna nad hulgaich nariig chin alaad haychinshuu

Avatar

Бат 2021-03-01 103.26.193.23

Өвөг дээдсийн маань үлдээсэн өнгөтэй өөдтэй
баялаг бүхэн гадаадынхны мэдэлд яагаад очоод байна аа?

Avatar

Зочин 2021-03-01 202.126.90.95

Монголын баялаг яахаараа гадныхны эзэмшилд оччихдог юм бэ. Эзэн нь байж чадахгүй бол ухахгүй амьдарч чадна шүү.

Avatar

Зочин 2021-03-01 103.26.195.13

Хэн нь АлтанЦагаан овоо гэж нэрэлдэг байн аа ?

Avatar

Зочин 2021-03-01 192.82.78.34

өвөг дээдс маань

Avatar

Зочин 2021-03-01 202.126.88.130

газрын нэр

Avatar

Зочин 2021-03-01 124.158.109.140

Заримдаа ч нөөц нэмэгдсэн гэдэг чинь хуудуутай зорилготой байдаг баримт бий дээ, өмнө нь тийм зүйл болж байсан шиг санагдана.

Avatar

Зочин 2021-03-01 103.11.192.106

Good news

Avatar

Лодой 2021-03-01 122.201.21.184

Баялгаа байгаад ч ард иргээд нь ядуураад л .Энэ баялгийн хувиарлалтдаа л байна

Avatar

33 2021-03-01 202.9.40.176

ажил хийхгүй бол ядуу чигээрээ л бн

Avatar

оюун 2021-03-01 64.119.25.9

Хийгээд. Цалингаа авч чадахгүй байнаа…

Avatar

Зочин 2021-03-01 66.181.161.104

Bitgii s*** umhii hulgaich mini olj bgad alnashuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж