Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав | News.MN

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Элчин сайдад хандан Монгол Улсад томилогдон ажиллах болсонд баяр хүргэхийн сацуу Монгол Улсыг сайн мэддэг хүн томилогдсонд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, ард түмний найрамдал тасралтгүй хөгжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Эрчим хүчний сайд тус салбарын хамтын ажиллагаа сүүлийн 10 жилд илүү хурдацтай хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, эрчим хүчний томоохон төслийн хөрөнгө оруулалт, эрчим хүч экспорт болон зүүн хойд азийн сэргээгдэх эрчим хүчний төслүүд, хийн хоолой барьж байгуулах төсөл дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ингээд хоёр тал “Ковид-19” өвчний улмаас үйл ажиллагаа нь удаашрилтай байгаа төслүүдийг хамтын хүчээр сэргээх тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: ЭХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж