“Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” чуулган болно | News.MN

“Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” чуулган болно

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

“Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” чуулган болно

JCI (Junior Chamber International) Монгол байгууллагаас санаачлан “Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт чуулганыг ирэх баасан гаригт/2016.04.15/ Blue Sky зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулганд 21 аймгийн 120 орчим бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, орон нутгийн манлайлагч залуус тус байгууллагын урилгаар залуусаа төлөөлөн оролцох юм. Энэхүү чуулганаар Бүс нутгийн брэндинг, кластер хөгжил, хувь хүний хөгжил-манлайлал зэрэг сэдвээр сургалтууд явагдаж, чөлөөт уулзалт, ярилцлага болно. Тухайлбал, эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэлийн хөгжил, орчин үеийн дэлхийн чиг хандлага, нээлтүүд”, Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн төслийн удирдагч н.Батгэрэл “ Сluster” сэдвээр илтгэл тавих бөгөөд “Дэйл Карнеги” төвөөс Манлайллын чиглэлээр ярилцлагыг тус тус хийх юм. Мөн тус чуулганд бизнес, урлаг, соёлын томоохон төлөөллүүд уригдан оролцох аж.

“Бүсийн хөгжил залуучуудын оролцоо” сэдэвт чуулганы оролцогчид тухайн аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн боломж, давуу сул тал болон бүс нутгийн ялгарал, кластераар хөгжих боломжуудыг эрэлхийлэх юм байна.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж