Харү башёд 21 Монгол бөх зодоглоно | News.MN

Харү башёд 21 Монгол бөх зодоглоно

Харү башёд 21 Монгол бөх зодоглоно

Харү башёд 21 Монгол бөх зодоглоно

Мэргэжлийн сүмо бөхийн харү башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ өнөөдөр/2021.03.01/ олон нийтэд ил боллоо. Уламжлал ёсоор хоёр ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар зүүн, барууны манлайд бичигджээ.

Хакүхо дээд макүүчи зиндааны 100 дахь башёдоо зодоглох гэж байна.

Хацү башёгийн аварга Дайэйшо цол ахиж, комүсүби цолтой анхны башёгоо эхлүүлэхэд бэлэн болжээ. Өдгөө 27 настай тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын хацү башёд маэгаширагийн нэгдүгээрт жагсч, 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн билээ.

Энэ удаагийн харү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа: Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо зиндаа: Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд

Макүшита зиндаа: Дайшохо Ч.Шижирбаяр, Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Дайтэнма Н.Чинзориг, Ёшояама Б.Анхбаяр

Санданмэ зиндаа: Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа: Кагамио Б.Нанжид, Араүма Б.Төртогтох

Жил бүрийн харү башё Осака хотод зохион байгуулагддаг ч энэ жилийн хувьд цар тахлын улмаас Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд гуравдугаар сарын 14-ний өдөр эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-01 202.126.89.148

Монгол бөх бас хувьсах хэрэгтэй. Жилд нэг л удаа барилдмааргүй байна. Аймаг аймагтаа барилдаад шөвгийн дөрөв нь эрэмбээрээ оноолт таарч наадмаар барилдвал яадаг юм? Өрсөлдөөнтэй шударга бөх ойр ойрхон үзэж баймаар байна.

Avatar

Зочин 2021-03-01 122.201.24.145

Ирээдүйн Японы улсын иргэд яах вэ спорт болохоор үзэж сонирхох юм.

Avatar

Зочин 2021-03-01 202.55.191.130

yaron buh mongold yamar hamaa baina? mongol buh bol ard tumnii bish buh hoorondiin hor nairaa bolson, uusudduu zoriulsan shou yum

Avatar

Зочин 2021-03-01 78.119.154.135

Gahainuud

Avatar

цамба 2021-03-01 202.126.88.64

Нөгөө 21 дараалан давсан амжилттай Даваанинж маань макүшитад барилдаж 7 давж нэгэн рекорд тогтоох байхаа. Үүнийг бөх сонирхдог монгол хүн бүр хүэн хүлээж байхад Та мэдээлэхдээ нэрийг нь орхидог билэггүй юм.

Avatar

БГД-ийн иргэн Баяраа 2021-03-01 202.9.46.130

Энэ хүү Японы иргэншилтэй, Хоккайдо мужийн бөх гэж зарлуулж явдаг…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж