Харү башёд 21 Монгол бөх зодоглоно

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Харү башёд 21 Монгол бөх зодоглоно

Харү башёд 21 Монгол бөх зодоглоно

Мэргэжлийн сүмо бөхийн харү башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ өнөөдөр/2021.03.01/ олон нийтэд ил боллоо. Уламжлал ёсоор хоёр ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар зүүн, барууны манлайд бичигджээ.

Хакүхо дээд макүүчи зиндааны 100 дахь башёдоо зодоглох гэж байна.

Хацү башёгийн аварга Дайэйшо цол ахиж, комүсүби цолтой анхны башёгоо эхлүүлэхэд бэлэн болжээ. Өдгөө 27 настай тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын хацү башёд маэгаширагийн нэгдүгээрт жагсч, 13 даваа, хоёр унаатай түрүүлсэн билээ.

Энэ удаагийн харү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа: Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо зиндаа: Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд

Макүшита зиндаа: Дайшохо Ч.Шижирбаяр, Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Дайтэнма Н.Чинзориг, Ёшояама Б.Анхбаяр

Санданмэ зиндаа: Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа: Кагамио Б.Нанжид, Араүма Б.Төртогтох

Жил бүрийн харү башё Осака хотод зохион байгуулагддаг ч энэ жилийн хувьд цар тахлын улмаас Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд гуравдугаар сарын 14-ний өдөр эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж