УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, Хотын дарга болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр гишүүнээсээ татгалзаж, улс төрийн “зориг” гаргаж, 1,3 сая иргэнтэй Улаанбаатар хотын даргаар томилогдсон шийдвэрт харамсдаггүй гэнэ. Энэ талаараа “Харамсал байж болохгүй шүү дээ. Эрсдэл дүүрэн энэ замаар би өөрөө алхсан. Эргэж буцах, шантрах тухай ойлголт байх ёсгүй” гэжээ.
Д.Сумъяабазар гишүүнээсээ татгалзсан учир ирэх зургадугаар сард түүний тойрог дээр нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ