АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч асан Дональд Трамп Флоридад болж буй хурал дээр консервативчуудад хандан үг хэлэхдээ 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа зарлажээ.
Тэрбээр “Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч Цагаан ордонд ялалт өвөрлөн эргэн ирэх болно. Харин тэр Ерөнхийлөгч нь хэн байх бол?” хэмээн инээмсэглэн ярьжээ. Тэрбээр мөн олон сарын турш ярьсаар байгаа зүйлсээ дахин ярьж, сонгуулийг будилаантай болсон, Ардчилсан нам луйвардсан, ардчилагчид Америкийн хилийг устгаж байна гэх мэт байр сууриа илэрхийлсэн юм.
Трамп үг хэлж дуусмагц танхимд “YMCA” дуу эгшиглэн, цугларсан олон түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн алга ташицгаасан байна. Трампын хэлсэн үгээс үзэхэд тэрбээр цаашид ойр ойрхон олны өмнө гарч, улс төрийн карьер, сурталчилгаагаа үргэлжлүүлсээр байх бололтой.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ