Николя Саркозитай хэрхэн амьдарч байгаагаа Францын тэргүүн хатагтай Карла Бруни The Sky News сонинд ярилцлага өгч тус орны хэвлэлээр гарсан тэдний гэр бүл салах гэж байгаа тухай цуу яриаг үгүйсгэжээ. Дуучин, модель, Францын тэргүүн гоо эмэгтэйн хэлснээр түүний тухай бичиж байгаагийн ихэнх нь худал гээд Николя Саркозитай сэтгэлтэй болон гэрлэснийгээ том аз гэж нэрлэв.
“Бид маргааш ч салахыг үгүйсгэх аргагүй”
Хэд хоногийн турш энэ хосуудын бишрэгчдийг сандаргаж байгаа Францын Ерөнхийлөгчийн эхнэртэй сэтгүүлч эмэгтэй Энн Бриттинг ярилцаж чадлаа. Диетийн лаазтай кола ба ментолтой хайрцаг тамхиа аваад ирсэн Брунитай уулзах их дотно байсныг сэтгүүлч эмэгтэй өгүүлэв.
Бруни, Саркози хоёрт бүх зүйл сайхан байгаа. Гэхдээ саллаа гэхэд тэргүүн хатагтай сэтгэл зүйн бэлтгэлтэй. Гэрэл зургийг AFP
Бруни өөрийн яриагаа хайр сэтгэл ба гэрлэлтээ ид шид гэснээр эхэллээ. “Миний аз таарахад дөч хүрээд хайр сэтгэлтэй болж, эхнэр нь болох хүнээ олсныгоо жинхэнэ ид шид гэж би боддог” хэмээн тэргүүн хатагтай ярьж байна. Хосууд гэр бүлээсээ гадуур хайрын холбоо сүлбээтэй болоод гэрлэлт нь задарч байгаа гэсэн яриаг тэрээр шууд үгүйсгэжээ. Саркозитай харьцаатай болсноосоо хойш моногами гэдэг тодорхойлолтыг бүрэн ойлгосон гэх санааг тэр хэлэв. Тэр “Нөхөрт гарах хүртлээ би моногамийн харилцааг үзээгүй байлаа. Моногамийн харьцаа зөвхөн гэрлэлтэд л байдаг гэж бодож явлаа” гээд Сакозигаас өмнө ч нөхөрт гараагүйгээ хэлжээ.
Гурван сарын хайр
Саркози хоёр дахь эхнэрээсээ салаад сар болсны дараа 2007 оны арваннэгдүгээр сард Карла Бруни, Николя Саркози хоёр танилцжээ. Удалгүй тэр хоёрын зураг хэвлэлээр үзэгдэж эхэлсэн юм. 2008 оны хоёрдугаар сард тэр хоёр гэрлэсэн байна. Бруни өмнөх амрагаасаа хүүтэй, Саркози өмнөх гэрлэлтүүдээсээ гурван хүүхэдтэй. Саркозийн хувьд гурав дахь гэрлэлт нь түүний сайн тал руу нь хувиргасан гэдэгт Бруни итгэлтэй байна. “Би түүнд бүрэн итгэж байгаа. Тэр намайг хэзээ ч хуурахгүй… Түүний намайг хуурсан гэх баримтыг та ер нь харсан уу?”.
Өөрийн нөхрийн ажилтай хутгалддаггүй гэж Карла Бруни мэдэгдлээ. Гэрэл зургийг AFP
Ингэж Францын тэргүүн гоо эмэгтэй ярьсан ч хайр сэтгэл ямар ч хүчтэй байсан гэр бүлээ хадгалж үлдэнэ гэдэгт хэн ч баттай байж чаддаггүйг хэллээ. “Гэрлэлт хэзээ ч дуусах ёсгүй. Гэхдээ хэн ч салалт байж болохыг батлан хэлж чадахгүй. Миний хувьд түүнийг мөнх үргэлжлээсэй гэж хүсч найдаж байна… Ер нь маргааш ч салахыг хэн ч үгүйсгэхгүй” гэж тэрээр сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Гэрлэлтээ яарах хэрэгтэй байлаа
The Sky News-ийн сурвалжлагчид Бруни танилцаад гурван сар болсны дараа гэрлэх болсноо тайлбарласан байна. Түүнд нь Саркозийн Ерөнхийлөгч болсон нь нөлөөлжээ. Саркозитай уулзаад улам сайн бие биенээ мэдэх боломж тэдэнд байсангүй. “Алив, болзоод байя гэх зүйл бидэнд байсангүй. Хүмүүсийг тайвшруулахын тулд үүнийг хурдан хийх хэрэгтэй байлаа” гэж тэр өгүүлэв.
Саркози, Бруни хоёрын гэрлэлт “шидэт үлгэр”. Гэрэл зургийг AFP
Карла Бруни улс төр огт сонирхдоггүй болж таарав. Ерөнхийлөгчийн эхнэрийг нөхрийнхөө ажилд хутгалддаг гэсэн яриа гарч байв.Тийм цуу ярианд итгэх хэрэггүй гэж тэр хэлээд улс төрийг сонирхдоггүй, түүний тухай ёстой мэдлэггүй гэж онцлов. Елисейн ордон модель асанд таалагддаггүй ба тэрээр гэрийн уур амьсгалтай хувийн өргөөндөө дуртай гэнэ. “Хүмүүст Елисейн ордонд байх нь таалагддаг. Тэдний хувьд энэ сайхан ордонд орох нь нэр төрийн хэрэг юм. Тэр нь тэнд миний спагетти бэлдээд суухаас хамаагүй дээр” гэж тэргүүн хатагтай шог болгон хэлэв.
Twitter Ерөнхийлөгчийн хосыг салгав
Саркозийн гэр бүл гадуур харьцаатай болоод тэднийг салах гэж байгаа тухай нэгэн франц сэтгүүлчийн блогт гарсныг Twitter сүлжээндээ нийтэлсэн байлаа. Хов зөөгчид франц хөгжимчин Бенжамин Бьелотай Брунийг холбоотой болсон, харин Ерөнхийлөгч Экологийн сайд Шанталь Жуаннотой учир ургуулсан гэж ярих болсон юм.
Николя Саркозийг сайд Шантальтай холбов. Гэрэл зургийг AFP
Эдгээр хов живийг Францын хэвлэлүүд шүүрч аваад Ерөнхийлөгчийн гэр бүлийн харилцааны талаар элдвээр бичих болжээ. Le Journal du Dimanche сэтгүүлд Бруни хөгжимчин залуугийн хамт Тайландад амрахаар явсан ба Ерөнхийлөгч Брунийг авчруулахаар онгоц илгээсэн гэж бичсэн байна.
Бенжамин Бьелотай Бруни амрагийн холбоотой болсон гэх яриа гарлаа. . Гэрэл зургийг AFP
Елисейн ордны төлөөлөгч энэ тухай ямар нэгэн тайлбар өгөөгүй ба харин сайд Жуанно ийм хов жив гарч байгаад дургүйцэж байна гэжээ.