ЭМЯ: 45 хүнээс халдвар илэрч, 3 халдварын эх уурхай тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 45 хүнээс халдвар илэрч, 3 халдварын эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, February 28, 2021

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.01) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-2021 оны хоёрдугаар сарын 28-нд нийт 11905 сорьцод шинжилгээ хийхэд 45 хүнээс Сovid-19 халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 2107 тохиолдол батлагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын батлагдсан тохиолдол 2433 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 50 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 2952  болж, 2299 хүн эдгэрсэн.

Шинээр халдвар авсан 45 хүний 29 нь ажиглан тусгаарлалтад байсан бол "Нэг  хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илрүүлсэн ойрын хавьтлын 13 тохиолдол батлагдсан. Үлдсэн гурван хүний халдварын эх уурхайг тогтоохоор судалж байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 638 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд ес, хүндэвтэр 70, хөнгөн 558 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн үед халдварын голомтууд үйлдвэр, гутлын цех, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллага зэрэг газруудад бүртгэгдэж байна. Тиймээс ажлын байрандаа агаар сэлгэлт тогтмол хийж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөе.

“Олон хүн цугласан газар, байгууллагаас халдвар илэрч байна”

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл:

-Нийслэлд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Олонх нь голомтын хавьтлуудаас илэрсэн бол цаашдаа олон хүн цугласан газар, байгууллагаас илрэх тохиолдол ажиглагдаж байна.

Дэлхий дахинд өдөртөө 384 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн нэг сар гаруй хугацаанд цар тахлын халдвар дэлхий дахинд буурах хандлага ажиглагдаж байсан. Үүнд дархлаажуулалт нөлөөлснөөс гадна хүмүүс халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдсөн нь нөлөөлж байсан. Гэтэл сүүлийн үед өвчлөлийн бууралт эргэн нэмэгдэх хандлагатай байна. Эрдэмтэн судлаачид үүнийг тайлбарлахдаа, шинэ мутацид орсон хувилбарууд магадгүй халдварын үндсэн хэлбэрээсээ хүнд явцтай, тархалтын хүрээ өндөр байхыг анхааруулж байна.

Цар тахлын эсрэг вакциныг дэлхий дахинд хийгээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 103 улсад 241 сая хүн тун вакциныг хэрэглэсэн. Өдөрт дунджаар 6.7 сая хүн вакцинд хамрагдаж байна. Цар тахлын эсрэг вакцины гол зорилго бол нэгдүгээрт, Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, эндэгдлийг бууруулах, хүн амын дунд сүргийн дархлаа үүсгэх, хүндрэлийг багасгах зорилготой.  Вакцин хийлгэсэн ч гэсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг сайтар сахих хэрэгтэй. Амны хаалтаа сайтар зүүх, 2-3 цагт сольж байх. Өдөрт хоёр цаг тутам 2-3 цаг агаар солилцоог хийх. Албан байгууллагад хүний нягтралыг багасгах. Бүх ажилчдынхаа 3/2 хувийг цахимаар ажиллах нөхцөлөөр хангах. Гэр орондоо ариутгал цэвэрлэгээг сайтар хийх хэрэгтэй.

“Одоогийн байдлаар 16 байгууллагын 8000 гаруй ажилчдыг вакцинд хамруулсан”

Сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдсэн батлагдсан тохиолдлуудаас караокегоор үйлчлүүлсэн хүн байгаа юу?

Ж.БАЙГАЛЬМАА: Сүүлийн гурав хоногт шинээр бүртгэгдсэн батлагдсан тохиолдлууд караокетэй холбоогүй байгаа. Одоо тандан судалж байгаа гурван тохиолдол бас караоке үйлчилгээтэй холбоогүй. Ер нь караоке агаарын солилцоо муу, хамгийн эрсдэлтэй орчин учраас аль болох үйлчлүүлэхгүй байхыг дахин зөвлөе.

-Вакцинжуулалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

Д.НАРАНГЭРЭЛ: Вакцинжуулалт өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдрөөс эхэлж, 10 гаруй хувьтай үргэлжилж байна. Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэд тухайн орондоо дархлаажуулалтад хамрагдаж болно. Хувийн хэвшил сайн дурын дархлаажуулалтад иргэдийг хамруулахдаа холбогдох хуулийн дагуу төлбөртэй хийж болно. Бид эхний ээлжинд эмч, сувилагч нараа вакцинд хамруулж байгаа.

-Эх үүсвэр нь тодорхойгүй хүмүүсийн халдварын голомтыг тогтоосон уу?

-Одоогийн байдлаар 16 байгууллагын 8000 гаруй ажилчдыг вакцинд хамруулж байна. Эдгээрээс 21.5 хувьд хөнгөн урвал илэрч, 2-3 хоногт хэвийн болж байна. Эх үүсвэр нь тодорхойгүй зургаан хүний халдварын голомтыг тогтоосон. Тандалт судалгааг 95 хувьтай хийж, халдварыг илрүүлж байна. Халдварын 40 хувь гэр бүлийн хүрээнээс,  60 хувь нь байгууллага, хамт олноос илэрч байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж