Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 27, 28-нд зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага Тээврийн цагдаагийн албанд иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж бэртсэн байна. Үүний дөрөв нь явган зорчигч байжээ.
Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 113 зөрчил илрүүлсний 73 нийслэлд, 40 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
1 2021-03-01 66.181.161.32
эрхийг нь бүр мөсөн хасаж байж энэ асуудал цэгцэрнэ.
Иргэн 2021-03-01 202.131.253.90
Энэ хөл хорионы үеэр ингэж байгаа юм чинь "ердийн үед" бол ч өнгөрөх юм байна даа. Ер нь эрхээ хасуулсан хүн, согтуу жолооч нарыг шууд саатуулж, хорьдог баймаар. Хорих хугацаанд нь нийгэмд шаардлагатай ажил байнга хийлгэдэг байх. Тэр орлогоос нь хохирлыг төлүүлдэг байя. Түүнээс гэр бүл нь өмнөөс нь амь зуух мөнгөөрөө хохирол төлөх нь утгагүй. Гэр бүлийг нь шийтгэсэнтэй адил биш гэж үү?
Зочин 2021-03-01 192.82.72.229
Согтуугаар жолоо барьсан жолооч нарыг жолоодох эрхийг нь түр буюу бүрэн мөсөн хассан тохиолдолд түгжрээг үгүй мөн их багассан байх байлаа даа .