Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 27, 28-нд зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага Тээврийн цагдаагийн албанд иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж бэртсэн байна. Үүний дөрөв нь явган зорчигч байжээ.
Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 113 зөрчил илрүүлсний 73 нийслэлд, 40 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.