Танилц: Ташкентын Гранд Сламд оролцох Япон, Солонгосын жүдочид

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Танилц: Ташкентын Гранд Сламд оролцох Япон, Солонгосын жүдочид

Танилц: Ташкентын Гранд Сламд оролцох Япон, Солонгосын жүдочид

IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй Ташкентын Гранд Слам ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийнэ. Энэхүү олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд таван тивийн 73 улсын 521 тамирчин оролцохоор одоогоор мэдүүлгээ өгөөд байна. Монгол Улсын жүдогийн баг 20 тамирчны бүрэлдэхүүнтэй өнгөрөгч Баасан гаригт Ташкентыг зорьсон. Тэгвэл өнгөрөгч Тел Авивын Гранд Сламд оролцоогүй Япон, Солонгос зэрэг улсууд энэ удаагийн Гранд Сламд оролцохоор Узбекстанд газарджээ.

Ташкентын Гранд Сламд оролцох Японы бүрэлдэхүүн:

  • Эрэгтэй: Нагаяама Рюүжү (-60 кг), Нагасэ Таканори (-81 кг), Нагасава Кэнта (-90 кг), Кагэүра Кокоро (+100 кг)
  • Эмэгтэй: Цүнода Нацүми (-48 кг), Абэ Үта (-52 кг), Тамаоки Момо (-57 кг), Таширо Микү (-63 кг), Араи Чизүрү (-70 кг), Үмэки Мами (-78 кг), Сонэ Акира (+78 кг)

Дээрх тамирчдаас Нагасэ Таканори, Абэ Үта, Таширо Микү, Араи Чизүрү, Сонэ Акира нар олимпийн наадамд оролцох Японы шигшээ багт багтсан.

Ташкентын Гранд Сламд оролцох Өмнөд Солонгосын бүрэлдэхүүн:

  • Эрэгтэй: Лий Харим (-60 кг), Ан Баул (-66 кг), Ким Лимхван (-66 кг), Лий Сүно (-81 кг), Лий Мүн Жин (-81 кг), Гвак Донхан (-90 кг), Ким Минжон (+100 кг), Ким Сүнмин (+100 кг)
  • Эмэгтэй: О Ёонжү (-48 кг), Лий Хьекёон (-48 кг), Пак Да Сол (-52 кг), Жёон Бокёон (-52 кг), Квон Юүжон (-57 кг), Ким Жисү (-57 кг), Чо Мохи (-63 кг), Хан Хи Жү (-63 кг), Ким Сьонён (-70 кг), Юүн Хюүнжи (-78 кг), Лий Жёнюүн (-78 кг), Хан Ми Жин (+78 кг), Ким Хаюүн (+78 кг)

Өмнөд Солонгос олимпийн наадамд оролцох боломжтой бүхий л тамирчдаа илгээжээ.

Та бүхэн Ташкентын Гранд Сламыг зорьсон Монгол улсын багтай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж