Г.Занданшатар: Шинэ зуун бидний мандан бадралын зуун байх болно | News.MN

Г.Занданшатар: Шинэ зуун бидний мандан бадралын зуун байх болно

Г.Занданшатар: Шинэ зуун бидний мандан бадралын зуун байх болно

Г.Занданшатар: Шинэ зуун бидний мандан бадралын зуун байх болно

УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-ын 100 жил, Эх орончдын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэн, Эрхэм хүндэт монголчууд аа,

Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 100 жилийн тэртээ, Ази тивийн анхны улс төрийн хүчний нэг, Монгол Ардын Нам байгуулагдсан нь улс орноо сэргэн мандлын зам руу хөтөлсөн нэгэн зууны гайхамшигт түүхийн эхлэл болсон билээ.

Ууган улс төрийн хүчний унаган үзэл баримтлал, сонгож авсан зам нь ардчилсан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс байсан нь сэвтэж бүдгэрсэн түүхийн хуудаснаас илрэн тодорсоор байна.

Тухайлбал, 1920 оны эхээр Хувьсгалт нууц бүлгүүдээс гаргасан ухуулах хуудас, Ардын Намыг байгуулсны дараа баталсан “Тангаргийн бичиг”-т ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангаж, бүгд найрамдах засгийг сонгох ёстойг тов тодорхой өгүүлсэн байна. 1922 оны тавдугаар сард Ардын Засгийн газраас Үндсэн хууль боловсруулах комисст өгсөн удирдамждаа “Үндсэн хуулийг ардын эрхт, хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино” гэсэн байдаг.

1924 оны Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарласан. Ази тивд анх удаа сонгох, сонгогдох эрхийг албан ёсоор хуульчилсан. Мөн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг өрнө, дорно дахинд анх удаа олгосон юм. Анхдугаар Үндсэн хууль “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхлэлийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент – Улсын Их Хурал юм.

 Эрхэм хүндэт иргэд ээ,

Бид Шинэ Монголын нэгэн зууны түүхийг бүтээж, бас нэгэн Шинэ зууны босгон дээр ирлээ.

1921 оноос эхэлсэн шинэ зуун монголчуудын сэргэн мандлын зуун байлаа. Угтан тосож буй Шинэ зуун бидний Дахин сэргэлтийн-Мандал бадралын зуун байх болно.

Парламентын ардчиллаа улам төгөлдөржүүлж, эрүүл, шударга нийгмийг цогцлоож, улсаа мандуулах хөгжлийн шинэ загварыг төлөвшүүлэх нь бидний Шинэ зууны эрхэм зорилт байх болно. Дорно дахины ард түмний уламжлал, ёс заншлын онцлог,  сайн засаглал, хөгжлийн цогц бодлого, тогтвортой төрийн алба, экспортын чиг баримжаатай эдийн засаг, зөвшилцөл ойлголцлыг хангасан улс төрийг сонгож, үсрэнгүй хөгжилд хүрсэн Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байна.

Тиймээс зуун жилийн тэртээ Эх орончдын маань дэвшүүлсэн “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” Эрх зүйн хувьсгал хийж, ард түмэнтэйгээ хамтран Зөвлөлдөх ардчиллын зарчмаар хууль баталдаг Цахим парламент болох, үйл ажиллагаа, санхүүжилт нь ил тод улс төрийн намыг төлөвшүүлэх зэрэг УИХ-ын эрхэм зорилго чухамхүү үүнд чиглэж байгаа билээ. Эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг, жаргалтай иргэнтэй, эвийн санаагаар нэгдэн нягтарсан хүчирхэг Монголыг бүтээх Монгол түмний хүсэл биелэн бүтнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол түмэндээ, үе үеийн Эх орончдодоо Их Монголын суу алдрыг эгнэгт мандуулахын өлзийт ерөөл өргөн барья. Хөх тэнгэрийн Монгол минь мөнх оршиж, хөгжил цэцэглэлтийн ирээдүй маань гэгээн гэрэлтэй байх болтугай.

 Монгол Улсын Их Хурлын дарга

Гомбожавын ЗАНДАНШАТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2021-03-01 202.179.15.3

ЭРГҮҮ ХУДАЛЧ ДАГЗНУУДИЙГ х****л ИДЭЭСЭЭ БАС ЗУУН ЖИЛ НОЁЛОХ НЬ АРД ТҮМЭН НЬ НЭН ЯДУУ ӨӨРСДӨӨ ГАХАЙ ШИГ ТАРГАЛЧИХСАН ХУЛГАЙЧ АЛУУРЧДИЙГ ТЭНГЭР НЭРГЭЭСЭЭ

Avatar

Зочин 2021-03-01 202.126.90.22

АН нь Сүйрээд МАН нь мандаад байдаг ямар гээчийн цаг бусын юм бэээ энэ чинь……

Avatar

Зочин 2021-03-01 202.126.90.22

Швейцари Лугаа Хөгжих нь яасым ???? Яагаад Япон болчив….Японд дургүй юмсан

Avatar

Зочин 2021-03-01 66.181.161.27

80 аад онд би Арьс ширний нэгдэлд , ХАР АЖИЛЧИН байлаа …. Одоо би 3 давхар хаустай , машинтай сайхан л амьдарч байна даа . Ийм амьдралыг зүүдэлчиж явсангүй … Хувь заяаг минь өөрчилсөн АН , бурхан хоёрдоо баярлаж явдаг даа . Ердөө үнэнээ л бичлээ .

Avatar

/*-*/ 2021-03-01 49.0.142.40

ХКН-ын Монгол дахь салбар нам сөнөтүгэй

Avatar

зочин 2021-03-01 43.228.131.113

Шинэ зуун гэвэл 2100 онд эхлэх байхдаа. Харин нэгэн шинэ зуун жилийн түүх гэвэл ондоо л байх… Өнөө маргаашийн асуудлаа шийдэж чадахгүй байж сүр сүр юм яриад… Улсын мөнгөөр тоглогчид муугаа үзэх цаг ирэх байхаа …Тэр үед Монгол улс мандан бадарна.

Avatar

Зочин 2021-03-01 202.126.88.50

2100 оноос эхэлж хөгжихийн байна

Avatar

Зочин 2021-03-01 202.179.26.12

Үнэн үү , хэнээс эхлээд байна.

Avatar

иргзн 2021-03-01 202.179.26.199

УИХ-ын Даргын сүүлийн үеийн Мэдэгдлүүд цаанаа л нэг бишээ, Иргэдийнхээ цалинг 6н мянган Долларт хүргэнэ, Япон шиг болгоно энэ тэр гээд Баярынхаа уух архинд согтоод байна уу, Уусан архиндаа согтож бялуураад ингэж ярив уу

Avatar

Зочин 2021-03-01 66.181.183.184

22 аар зуун хүртэл хөгжихгүй гэсэн үг юм уу

Avatar

Зочин 2021-03-01 64.119.21.98

20 дугаар зуун манай монголын хувьд жинхэнэ мандал, бадралын зуун байлаа, 21 дүгээр зууныг бас тийм зуун болгох гэж зүтгэх хэрэгтэй. Одоогийн байдал ч арай л бишээ.

Avatar

Зочин 2021-03-01 192.82.68.110

Та яг бодит байдлыг үнэн зөв үнэллээ. Одоогийн байдал ч арай л бишээ гэж. Энэ бүгд чинь МАН-ын сүр дуулиан болгоод буй их хөгжил дэвшил шүү дээ…

Avatar

Зочин 2021-03-01 192.82.68.110

МАН 100 жилийн ой гэж их дөвчигнөж байна даа. Монгол улсад энэ 100 жил бараг тасралтгүй төр барьсан байдаг. Энэ 100 жилд хийсэн бүтээсэнээ дайны хөлд бүрэн сүйрсэн Японы 70 гаруй жилд, өлсгөлөн, гуйланчлалд бүрэн автсан Солонгосын 50 жилд хийсэн бүтээсэнтэй харьцуулаад нэг үзээрэй, ичих нүүрээ элгэндээ наасан улаан коммунистууд аа…

Avatar

Зочин 2021-03-01 64.119.21.98

МАН байгаагүй бол чи одоо Ар Монголын өөртөө засах оронд амьдарч байх байлаа, хөө. Солонгос шиг хөгжөөгүй нь монголчууд бидний наазгай, залхуу, тархиа ажиллуулах дургүй, худалч, хулгайч зангаас болсон байх өө. Сүүлийн гучин жил ардчилал гэж ярихаас илүү зүйл хийсэнгүй биз дээ. Бид бусдаас тусламж хүлээхгүй, өөрснөө хүчээрээ хөгжих ёстой гэж ойлгосон цагт л хөгжинө. Тэрнээс Путин ах, Ши ах нараар хамаг юмаа хийлгэчихнэ гэж боддог хэвээрээ байвал мянга жилд ч хөгжихгүй.

Avatar

Зочин 2021-03-01 192.82.68.110

Ямар цөвүүн цаг гэхээрээ өөртөө ямар ч итгэлгүй байнга дальдчиж явдаг Занданшатар төр засаг удирдаад Монгол улсын ирээдүйн 100 жилийн ирээдүйг тольдож лүндэн буулгаад байж байдаг байна аа. Зурагтаар гараад ганц хоёр минут ярихад л энэ нь мэдрэгддэг шүү дээ…

Avatar

Чингэс хааны үр сад 2021-03-01 66.181.161.21

Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-03-01 202.126.88.209

Энэ нөхөр одоо яаж байна . Энэ суудалаас худлаа хэлж болно л доо , гэхдээ дорд биднийгээ битгий басаарай . Нэг иргэний жилийн орлого 4000 $ 2850×4000=… байхад япон шиг дайн хийнэ гээд байгаа юм уу . Монгол түмэний байгалын баялага , анхан шатний үйлдвэрыг та бүгд офшор дансандаа хийхгүй бол бид дайнгүй хөгжих байхаа . 1945 онд МОНГОЛ улс ямар оронтой дайтаж байсан юм бол

Avatar

Зочин 2021-03-01 122.201.21.54

ЭНЭ НАМ ДЭЭРЭЭСЭЭ ЭХЛЭЭД АДАГ ХҮРТЛЭЭ ТЭРГҮҮН ЗОРИЛГО НЬ ХУВЬДАА БАЯЖИЖ АВАХ , ЯДАЖ Л ШИМЭГЧЛЭЭД АМЬДАРААД БАЙХ БЭРТЭГЧИНГҮҮД

Avatar

Зочин 2021-03-01 64.119.21.98

яҮгүй тэр чиньмонгол хүн бүрийн зорилго биш үү.

Avatar

зочин 2021-03-01 64.119.27.99

НЭГ ХЭСЭГ ХҮМҮҮСТ БООЖ ҮХЭХЭД БОР ШИДМЭС ДУТААД БАЙХ ШИГ БАЙНАА kkkkkkkkkkkkkk

Avatar

Зочин 2021-03-01 202.131.230.50

1921 оноос өмнө Монгол Улс гэж байгаагүй, 1921 онд л нар мандаж, Монгол бий болсон гэж дэмийрэгч МАНгарууд юу гэж ирваатаад байнаа? 1. Монголын нэн шинэ түүх 1911 оноос эхтэй, 2. 1921 онд төрийн эргэлт болсон. 3. Товчхон хэлэхэд Японд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийг дээдэлдэг юм. Та нар шиг хувийн өмч рүү б** шийдэм барьж очоод шууд дээрэмддэггүй, 2012 онд чиний санаачилсан хуулийн дагуу ГХО-ыг хөөж гаргадаггүй юм?!

Avatar

Lol 2021-03-01 66.181.161.21

Битгий х** гөлөгөө. АНуусын шээс

Avatar

Зочин 2021-03-01 202.179.15.3

МАНЫ БУЗАР ХҮҮР ДУУГУЙ Л БАЙ МАНТАЙГАА СӨНӨӨРӨЙ

Avatar

Батый 2021-03-01 202.131.230.50

1921 оноос өмнө Монгол Улс гэж байгаагүй, 1921 онд л нар мандаж, Монгол бий болсон гэж дэмийрэгч МАНгарууд юу гэж ирваатаад байнаа? 1. Монголын нэн шинэ түүх 1911 оноос эхтэй, 2. 1921 онд төрийн эргэлт болсон. ". Товчхон хэлэхэд Японд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийг дээдэлдэг юм. Та нар шиг хувийн өмч рүү б** шийдэм барьж очоод шууд дээрэмддэггүй, 2012 онд чиний санаачилсан хуулийн дагуу ГХО-ыг хөөж гаргадаггүй юм?!

Avatar

МОНГОЛ 2021-03-01 202.179.15.3

ЭРГҮҮ ТӨГЗӨГНҮҮД а******н ХУЛГАЙЧИД ЮУН БАЯР ЯРИАД БАЙНА АА ТЭРТЭЭХ 1921 ОНЫ УЛААН БОЛШВИЗМЫН НАМ ЧИНЬ БАЙХГҮЙ БОЛСОН ШИНЭХЭН ХУЛГАЙЧ а******н НЯЛХ МАНАЦАР ГУЧХАН ЖИЛИЙН НАСТАЙ ХЭНИЙ ГАВЬЯГ БУЛААЛЦАЛДАН ХӨӨРЦӨГЛӨЖ БАЙГАА ХУДАЛЧ ИРВААНУУД ВЭ АРД ТҮМЭН ОЙ САНАМЖАА АЛДЧИХААГҮЙ БАЙНА ТА НАРЫГ САЯХАН ЖДҮЧИН ХУЛГАЙЧ ТӨРИЙН ЭРХИЙГ БУЛААСАН а******н ГЭДГИЙГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ ЗАНДАН ПКДАК АА

Avatar

зочин 2021-03-01 66.181.188.214

ХӨГЖИХИЙН ТУЛД БУСДЫН ЗААВРААР БУС ӨӨРИЙН ТОЛГОЙГООР, ӨӨРИЙН ҮЗЭЛ САНААГААР АЖИЛЛАЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ ЮМ, ХАРИН ТАНАЙ МАН БОЛ ХЭДЭН ОЛИГАРХИУДЫН ТОГЛООМЫН НАМ БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

иргэн 2021-03-01 202.179.26.199

Худлаа бүү Донгос , ингэж хэлэх дээ Ичихгүй юу, Тэр Япон Улсын Төр барьж байгаа Эрхэмүүд
Та нар шиг биш, тэд Эх орон Ард иргэдээсээ Хулгай хийж , Гадныхантай нийлж Байгалаа суйтгэж Газар усаа бузарладаггүй, Хуулиндаа захирагддаг, дээд зэргийн Ёс суртахуунтай, Худлаа хэлж Хуурч мэхэлдэггүй, Хууль зөрчидөггүй , Төрийн томчуулаасаа эхлээд Төрийн бөйгууллагынхэн бүгд Хууль завхаруулагчид, Урвагчид,

Avatar

Зочин 2021-03-01 64.119.21.196

Ямар шинэ зуун яриад байна аа, 1/5 нь өнгөрчихсөн энэ 21-р зууныг арай хэлээд байгаа юм биш биз, тэгвэл нэг их гийж гялтайсан юм алга л байна даа энэ зуунд, эсвэл намынхаа ойгоор шинэ зуун эхлүүлэх гээд байна уу, нөгөө хойд солонгос шиг тусдаа он тоололтой болоод МЙН-ын тэддүгээр он мон гэх гээд байна уу

Avatar

Иргэн 2021-03-01 66.181.181.157

Японд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийг дээдэлдэг юм. Манайхан шиг хувийн өмч рүү б** шийдэм барьж очоод шууд дээрэмддэггүй, 2012 онд чиний санаачилсан хуулийн дагуу ГХО-ыг хөөж гаргадаггүй юм?!

Avatar

Зочин 2021-03-01 192.82.75.52

Хамгийн түрүүнд эрчим хүчний хараат байдлаас гарах хэрэгтэй. 21-р зуунд колони орон байна гэдэг зүгээр үү айн

Avatar

Зочин 2021-03-01 66.181.166.134

teghiin tuld oron nutgaa hugjuuleh asuudald mash sain anhaar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж