Туркменистаны нийслэл Ашхабад хотын 140 жилийн ойн баяр энэ сарын 25-нд тохиож байгаа аж. Тэгвэл энэ өдрийг угтан тус улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов энэ өдөр мэндэлсэн анхны хүүд Пайтагт (Нийслэл) эсвэл Ашхабад, харин охин бол Мержен (Сувд) эсвэл Мая гэх нэр өгөхийг даалгасан байна.
Тэрбээр "Энэ нь нийслэл хотоо хайрлаж, түүх соёлоо дээдлэн хүндэтгэж, ард түмний аз жаргалтай амьдарлаар бахархаж байгаагийн илэрхийлэл болно" хэмээн онцолсон байна.
Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов мөн энэ өдөр төрсөн хүүхэд бүрт бэлэг бэлдсэн гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна ойн баярын өдөр зориулан шинэ барилгуудыг нээж, тоглолт үзэсгэлэн зохион байгуулан, кино бүтээж, нийтдээ автобусны 400 шинэ буудлыг хүлээлгэн өгөхөөр болсон гэнэ.
Эх сурвалж: SPUTNIK
Холбоотой мэдээ