НҮБ: Мьянмарт цэргийнхний эсрэг жагсаалд 18 хүн амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

НҮБ: Мьянмарт цэргийнхний эсрэг жагсаалд 18 хүн амь үрэгдлээ

НҮБ: Мьянмарт цэргийнхний эсрэг жагсаалд 18 хүн амь үрэгдлээ

Мьянмарт цэргийнхэн төрийн эрхийг булааж авсныг эсэргүүцсэн жагсаал цуглаан олон өдөр үргэлжилж байна. Тэгвэл Янган хотноо өчигдөр (2021.2.28)  жагсагчдын эсрэг цагдаа нар гал нээснээс болж 18 хүн амь үрэгдсэн талаар НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас мэдээллээ. Жагсаалыг тараахаар цагдаа нар нулимс асгаруулагч, чанга дуутай тэсрэгч зэргийг ашигласан ба хэд хэдэн газар гал нээснээс олон хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн гэмтэж шархатсан байна. Цагдаагийн хүчийг нэмэгдүүлэхээр цэргүүдийг дайчилсан аж. Төрийн мэдээллийн “MRTV” телевизийн мэдээлснээр Бямба гаригт 470 гаруй хүн баривчлагджээ.

Мьянмарын арми өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр төрийн эргэлт хийж, Засгийн газрын тэргүүн Аун Сан Су Чи болон түүний намын өндөр албан тушаалтнуудыг баривчлан хорьсноор үймээн самуун эхэлсэн юм. Аун Сан Су Чигийн нам өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үнэмлэхүй ялалт байгуулсныг луйвар хэмээн үзсэн. Мьянмарт 50 орчим жил үргэлжилсэн цэргийн дэглэмийг халж, ардчиллын төлөө алхмуудыг хийж байсан ч дахин арми эрх мэдлийг гартаа авлаа.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж