Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хичээл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хичээл эхэллээ

Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хичээл эхэллээ

Аймаг, сум, тосгон, багийн цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа өнөөдрөөс /2021.03.01/ халдвар хамгааллын дэглэм баримтлан эхэлж байна. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм.

Харин орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэлээ хангажээ.

Нэг хичээлийн жилд сурагч 165-180 хоног хичээллэх ёстой бол өнгөрсөн жил сурагчид 80 хоногт нь цахим, теле хичээлд хамрагджээ. Ингэснээр, сурагчдын 70-80 хувь нь хичээлийн хоцрогдолд ороод буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байв. Үүнээс гадна цахим, теле хэлбэрээр хичээл орох үед 174 мянган хүүхэд гар утас, компьютергүй, эсхүл интернэт, сүлжээгүй газар байгаа гэсэн судалгаа гарчээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж