Жереми Лин “коронавирус” гэж дуудсан хүний нэрийг зарлахгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.01-нд нийтлэгдсэн

Жереми Лин “коронавирус” гэж дуудсан хүний нэрийг зарлахгүй

Жереми Лин “коронавирус” гэж дуудсан хүний нэрийг зарлахгүй

NBA-д идээшиж чадсан цөөн хэдэн Ази гаралтай сагсан бөмбөгийн тоглогчдын нэг Жереми Линийг “коронавирус” хэмээн дууджээ. Тайвань гаралтай, 32 настай  Лин одоогоор Голден Стэйт Уорриорс багийн хөгжлийн G-лигийн багт Санта Груз Уорриорс багт хүчин зүтгэж байна. Тэрбээр арьс өнгөний ялгаварлалд өртсөн талаараа өнгөрөгч Баасан гаригт /2021.02.26/ мэдэгдсэн бөгөөд “Ази Америк бидэнд арьс өнгөний ялгаварлын талаарх туршлага байхгүй. Ази Америк гаралтай хүүхдүүдийн нүдийг шоолж, өмсч зүүж байгааг нь гадуурхаж, хаанаас ирснийг асуух зэргээс залхаж байна. Бид үл үзэгдэгч байж, гадуурхлаас зугтаасаар залхаж байна. Өөрсдийгөө золиосолж, шаргуу хөдөлмөрлөсөн ахмад үе болон ирээдүй хойч үеэ илүү сайн сайхан нийгэмд амьдруулмаар байна. Ази Америк тамирчдад илүү бодитой боломжийг бий болгомоор байна. Ази Америк гаралтай байлаа гээд ядуу, арьс өнгөний ялгаварлалд өртдөггүй гэсэн үг биш. NBA-д 9 жил тоглосон ахмад тамирчин болсон ч гэсэн намайг “коронавирус” гэж дуудахаас юу хамгаалж чадахгүй байна. Зөвхөн өөрийнхөө төлөө биш шударга ёсны төлөө, бусдын төлөө дуугарч байна. Бид юу мэдэрч байгаагаа дахиад хуваалцмаар байна. Хэн нэгэн сонсч байна уу?” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

G-лигийн зүгээс Жереми Линий дээрх хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн. Гэвч Лин өөрийг нь тэгж дуудсан тамирчны нэрийг зарлахгүй гэдгээ хэлжээ. Тэрбээр өчигдөр/2021.02.28/ твиттер хуудаснаа “Би хэн нэгний нэрийг зарлаж, ичгэвтэр байдалд оруулахгүй. Хэн нэгнийг чичлээд юу нь сайхан юм бэ? Ингэлээ гээд Ази Америк гаралтай хүмүүс аюулгүй амьдарч, тэдний арьс өнгөний асуудал шийдэгдэнэ гэж үү? Үүний оронд, үнэхээр л тусламаар байвал бусдад дээрэлхүүлдэг, өмөөрөх хүнгүй Ази хүүхэд дээр яваад очоорой. Ядуу, хэцүүхэн амьдарч буй Ази айлуудад туслаарай” хэмээн жиргэжээ.

Харвардын их сургуулийг төгссөн Лин оюутан байхдаа ч арьс өнгөний ялгаварлалд өртөж байсан бөгөөд тухайн үед сагсан бөмбөгийн багийнх нь туслах дасгалжуулагч Кенни Блакени гэх хүн хүнд цаг үеэ даван туулахад нь туслаж байсан аж.

2019 онд Жереми Лин Торонто Рэпторс багийн бүрэлдэхүүнд багтаж, NBA-ийн аварга болсон анхны Ази Америк гаралтай сагсан бөмбөгчин болсон юм. Үүнээс өмнө тэрбээр 2012 онд NBA-ийг доргиож, “Линсанити” хэмээх нэрийг дэлхий дахинд тунхагласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж