“Pfizer”-ийн вакцин тарган хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж магадгүй | News.MN

“Pfizer”-ийн вакцин тарган хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж магадгүй

COVID-19

“Pfizer”-ийн вакцин тарган хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж магадгүй

“Pfizer”-ийн вакцин тарган хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж магадгүй

“Pfizer/BioNTech” компаниудын хамтран боловсруулсан  Covid-19-ийн эсрэг вацкин хэт таргалалттай хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж болзошгүйг Италийн Ром хотын “Instituti Fisioterapici Ospitalieri” хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ.

Тус улс нь эмч, эмнэлгийн ажилтнуудаа эхний ээлжинд вакцинжуулж байгаа ба вакцин хийлгэсэн хүмүүсийн эрүүл мэндийн мэдээллийг харьцуулан үзэхэд хоёр тун вакцин тариулсны дараа илүүдэл жинтэй хүмүүсийн биед хэвийн жинтэй хүмүүсийнхээс хоёр дахин бага эсрэг биет үүссэнийг тогтоосон байна. Тиймээс илүүдэл жинтэй хүмүүст нэмэлт тун хийх шаардлага үүсч магадгүйг судалгааг хийсэн эрдэмтэд онцолжээ.

Үүнээс өмнө хийсэн судалгаануудад ч илүүдэл жинтэй хүмүүсийн Covid-19 өвчнөөр амиа алдах эрсдэл 50 орчим хувиар , хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл 113 хувиар илүү болохыг тогтоож байсан аж. Таргалалттай хүмүүс ихэвчлэн зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй байдаг нь ийнхүү өвчин хүндрэх улмаар нас барах эрсдлийг дагуулж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-03-01 67.81.184.102

Yanaa Mongolchuudad 3 dose hiihees naashgui boljee

Avatar

ЗОЧИН 2021-03-01 202.126.88.133

МОНГОЛЧУУД БҮГД ТАРГАН ЮМ ЧИНЬ ЯАНАА !!!

Avatar

orosiih l naidvartai bnaa.. 2021-03-01 202.131.225.197

ugaasai muu vaktsinuud bnaa baruuniihanii hiisen ni, orosuudiin vaktsin bol asuudalgui bgaa ch dee..

Avatar

Зочин 2021-03-01 192.82.67.168

Путин өөрийн вакциныг хийлгэхгүй гэсэн байна лээ шүү!!!

Avatar

Зочин 2021-03-01 103.26.195.13

ЭНЭ ТАРИУЛЖ БАЙГАА РАДИОГИЙН ХӨТЛӨГЧ ХАШ МӨН ҮҮ ?

Avatar

/*-*/ 2021-03-01 49.0.142.40

Одооны хүн амын ихэнх нь эр эм хөгшин залуугүй хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй "Бүдкаа"-нууд болцон байгаа даа

Avatar

Зочин 2021-03-01 103.26.193.181

Одоогийн монгол залуус (эрэгтэй)-ын олонх нь илүүдэл жинтэй, пэндийсэн цүдгэр юмнууд байдаг болсон учраас тэдэнд орос, хятадын вакцин л тохирох юм байна л даа!!!

Avatar

Зочин 2021-03-01 103.26.193.181

Тэгвэл одоо цагийн түнтгэр монгол эрэгтэйчүүдэд тохирохгүй юм байна л даа! 2000 оноос хойш монгол эрчүүд маш их таргалсан, аахилж уухилсан, гэдэс гүзээгээ унжуулсан, бух шиг давхар нугалааст хүзүүтэй пэндийсэн юмнууд байдаг болсон!! Одоо тэдэнд орос, хятадын вакцин л шахах хэрэгтэй!!!

Avatar

ИХ БӨӨ 2021-03-01 91.219.215.26

МАЛД ЖИНД НЬ ТААРУУЛЖ ХИЙДЭГ БАЙХАД 40КГ-ТАЙ ТУРАНХАЙ 200КГ-ТАЙ ТАРГАН ХҮН 2 ИЖИЛ ХИЙХЭЭР ЯАЖ ДАРХЛАА ТОГТОХ ВЭ ДЭ??

Avatar

Зочин 2021-03-01 202.131.245.243

Бог малд хийдэг тунгаар бод малд хийж байна гэсэн үг үү?

Avatar

Зочин 2021-03-01 202.131.245.243

Илүүдэл жингүй, архи тамхи хэрэглэдэггүй, ямар хэгэн харшилгүй, элдэв хууч өвчингүй … Ер нь цоо эрүүл, супер хүн л энэ вакциныг хийлгэх ёстой юм биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж