Эргүүлийн цагдаа нарт англи хэл заана

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Эргүүлийн цагдаа нарт англи хэл заана

Аялал жуулчлалын улирал айсуй. Нийслэл хот ойрын хугацааны зорилго  төлөвлөгөөндөө таван сая хүртэлх жуулчинг хотдоо урьж, тэдэнд  зочлох үйлчилгээг  чанар сайтай хүргэхээр тусгасан. Тэгвэл энэхүү зорилгодоо хүрэхийн тулд жуулчдыг татах олон хэлбэрийн ажил зохион байгуулж байгаагийн дээр гадаадын иргэд жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэхийг зорьж буй юм.

Энэхүү зорилгыг биелүүлэх гол хүмүүс нь цагдаа нар. Гэтэл цагдаа нарын дотор англи хэлний анхан шатны мэдлэггүй хүн цөөнгүй байдаг учир жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн зарим ажилтнуудад англи хэлний хичээл заахаар болжээ.  Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалтыг маргааш эхлүүлэх ажээ.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж