Зорчих хөдөлгөөн гурав дахин нэмэгджээ | News.MN

Зорчих хөдөлгөөн гурав дахин нэмэгджээ

Зорчих хөдөлгөөн гурав дахин нэмэгджээ

НЭМЭЛТ: 

УОК-ын шийдвэрээр өнөөдөр /2021.03.01/ -өөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр Улаанбаатар хотын автомашины шалган нэвтрүүлэх товчоодоор гарах, орох урсгал эрс нэмэгджээ.  Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн Элстийн постын шалган нэвтрүүлэх товчоогоор өнөөдөр 09.00-11.00 цагийн хооронд Улаанбаатар хот руу 56 тээврийн хэрэгсэлтэйгээр 66 зорчигч  нэвтэрсэн бол нийслэлээс 43 тээврийн хэрэгсэл, 56 зорчигчтой гарчээ. Хөл хориотой байх үеийнхээс зорчих хөдөлгөөн гурав дахин өссөн гэдгийг алба гүйцэтгэгчид тодотголоо.

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдлээ

Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2021.03.01/ 00:00 цагт нээлээ. Энэхүү шийдвэрийг Улсын онцгой комисс /УОК/-ын хурлаас өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр гаргасан байсан юм.

Иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчих бол PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотлох ёстой юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойших хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.

Хэрэв PCR-ын шинжилгээний хугацаа 72 цагаас хэтэрч, хүчинтэй хугацаа дууссан бол хүлээн авагч аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх бас бий. Мөн орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хувьд асуумж бөглөн нийслэлд зорчин ирнэ.

Г.ХОРОЛ

Гэрэл зургийг: Л.Энх-Оргил

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-01 202.55.188.98

Ashgui min, ene ih haldvartai hotoos hurdan garah min haldvar avahaasaa umnu

Avatar

зочин 2021-03-01 202.21.108.8

Орон нутгийн цайны газрууд хэр зэрэг ,,эрүүл " вэ?

Avatar

Зочин 2021-03-01 202.170.84.188

Хэн 72 цаг гэж батлаад байгаан? шинжилгээ өгсөн бол 10 хоногтоо зүгээр л оруулж гаргаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж